Сүүлийн жилүүдэд Монголын Улс төрийн хоёрдогч томоохон хүчин Ардчилсан нам дотроо хагаралдаж, "ах нам"-ын тоглоом болсоор дууслаа. Юун сөрөг хүчин, юун ардчилал, юун хүний эрх, эрх чөлөөний бэлэг тэмдэг.
Нэгэн цагт эрх барьж байсан Ардчилсан нам "ах намын шатрын хүү" болтлоо жижгэрч, хувьчлагджээ. Хоёр талд хуваагдаж, хоёул үндсэн зорилгоо биш ойрын хэрүүлээ урьтал болгосоор өнөөдрийг хүрлээ.
Энэ бүхний эцэст АН-ын ялагдал, хагарлыг эхлүүлсэн, удирдсан нэгэн аврагчын дүрээр эргэн ирж, АН-ын даргаар сонгогдлоо. Ингэхдээ ардчилагчийн хувиар биш консерватив намын даргын хувиар эргэн ирсэн.
Урьдаас дэглэсэн жүжгийн тайзнаа сая нэг ил гарсан нь л энэ болохоос зохиолыг бичиж найруулсан этгээд нь өөрөө юм. Даргаар сонгогдсон Х.Баттулга дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ өгөхдөө "Улсын дээд шүүх бол бүртгэдэг л байгууллага, бүртгэх ёстой" гэж хэлээд шүүх тогтолцооруугаа нулимчхаад явсан.
Намын даргаар сонгогдоод хийсэн хамгийн эхний үйлдэл бол дотоод сонгуульдаа ялуулсан И.Мөнхжаргалыг ЕНБД-аар томилсон явдал. Шинэхэн ЕНБД И.Мөнхжаргал өмнө Дотоод сонгуулийн хорооны дарга байсан бөгөөд Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад АТГ-ын ОНЗ-ийн гишүүн байсан юм.
Ингээд харвал Ардчилсан нам аврагдана гэхэд хэцүү, МАН-ын нөлөөнөөс гарсан гэхэд хэцүү харагдана.
Учир юу вэ гэвэл Ардчилсан намын даргаар сонгогдсон Х.Баттулга Ерөнхийлөгчөөсөө буугаад МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байсан. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ч дөрөө харшуулан явж байсан цаг саяхан.
Харин шинэхэн ЕНБД И.Мөнхжаргалын хувьд одоогийн Ерөнхийлөгчтэй мөн л ойр нэгэн. Бараг л "сайн дүү" нь гээд хэлэхэд хилсдэхгүй биз.
Тэгэхээр АН-ын дарга нь МАН-ын даргын зөвлөх. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь МАН-аас сонгогдсон Ерөнхийлөгчийн "Сайн дүү" болж таарч байна.
Ийм удирдлагатай намаас сөрөг хүчин байх, шүүмжлэх, МАН-аас хамааралгүй шийдвэр гаргах зэргийг хүлээлтгүй. Нэгэнт МАН-тай толгой холбосон хүмүүсээр удирдуулж байгаа АН шатрын хүү болох, үзэл баримтлалаа өөрчлөх эсхүл МАН-тай нэгдсэн ч эргэлзэх зүйлгүй л боллоо.



ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.186.198
Хүүк мэт хоосон толгойнууд нь хэдэн жил дээр зайдагнахын тулд АНыг түйвээж бга гэдэг үнэн шүү
Хариулах213.87.149.184
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw
Хариулах192.82.75.80
Энканто саунд л улс төр өрнөдөг юм байна төмөр өргөөд л Монгол улсаа яах вэ гэдгийг шийдээд л байнудаа
Хариулах