Л.Халтар: Дарханы зам дээр осол гарвал хохирлыг гүйцэтгэгч компаниас нэхэмжлэх боломжтой

2022/05/05

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы үеэр Дархны замын асуудлаар хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Дарханы замаар явж буй иргэд, ААН-ийн хөрөнгөд учирч байгаа хохирлыг хэн барагдуулах вэ. ЗТХ-ийн сайд Л.Халтар та үүрэгтэй. Энэ шалгуулах ажлыг яагаад хийхгүй, өмгөөлж хамгаалаад гүйгээд байгаа юм бэ. Өдөр тутамд тэр замаар явж байгаа хүмүүс хохирч байна. Азийн хөгжлийн банкнаас болж удааширч байна гэсэн тайлбар тавьдаг. Үнэн бодит байдал дээрээ Монгол Улсын Худалдан авах ажиллагааны тухай хуулиар ЗТХЯ үнэлгээний хороо байгуулж, шийдвэр гаргадаг ийм л хуультай.

Тус хороог шалгуулахаас 3 дахь удаа татгалзлаа. Яагаад татгалзаад байгаадаа хариу өг.

Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш ослын тоо хэмжээ 40 хувиар өссөн. 

Зам, Тээврийн Хөгжлийн сайд Л.Халтар  "Тээврийн цагдаагийн албаныхантай ярьж байгаад хоёр, дөрөвдүгээр багцын түр зам дээр цагдаагийн пост ажиллуулж байгаа. Түр зам дээр хурд хэтрүүлэхээс бусад шалтгаанаар замын муугаас болж, иргэд амь нас, эрүүл мэнд, эд материалаараа хохирвол гүйцэтгэгч компани хариуцна. Манай яам гүйцэтгэгч нартай энэ заалтаар гэрээ байгуулсан.

Ялангуяа хоёр, дөрөвдүгээр багцын түр зам дээр техникийн бүрэн бүтэн байдал, хурд хэтрүүлснээс бусад тохиолдолд түр замаас шалтгаалан хохирол үүсвэл тээврийн цагдаагийн албаар баталгаажуулан гүйцэтгэгч компаниас хохирол нэхэмжлэх бүрэн боломжтой. Дарханы замын таван багцын ажил жигдрээд явагдаж байгаа. Бид бүх чадлаараа ажиллаж байна.

Дөрөвдүгээр багцын замыг энэ оны намар ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа" гэлээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.184
    2022/05/06

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw

    Хариулах
  • 192.82.75.160
    2022/05/05

    та нарын хариуцлагагүйгээс болж саатаж хугацаа алдсны алдаа завхралыг яагаад хувийн хэвшил гүйцэтгэгч нар үүрэх ёстой гэж !!!

    Хариулах
  • 103.111.68.3
    2022/05/05

    Энэ дамдинням гэж нөхрийг өөрийг нь сайн шалгах хэрэгтэй прокурор ажлаа яагаад хийхгүй байна бас бямбацогтыг шалгах хэрэгтэй

    Хариулах