Ирэх сараас НДШ-ийн 50 хувийг БУЦААН ОЛГОНО

2022/05/09

Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголтыг ирэх сараас эхлэн олгох хуулийн төслийг эцэслэн баталжээ.

Тодруулбал, Нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой иргэн өөрийн төлдөг 9.5 хувийн шимтгэлийн 50 хувийг тавдугаар сараас эхлэн он дуустал буцаан авах юм. Харин энэхүү буцаан олголт газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг иргэдэд хамаарахгүй.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "2021 оны IV улирлын байдлаар Монгол Улсын ажиллах хүчний тоо 1.2 сая бөгөөд үүний 72.7 хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан. Хуулийн төслийн хүрээнд 1 сая төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоор нь хязгаарлавал нийт даатгуулагчийн 70 хувь нь хамрагдах бөгөөд даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгоход 150 тэрбум төгрөгийг төсөвлөсөн улсын төсвөөс буцаалтыг хийнэ. Тавдугаар сард иргэн НДШ төлнө. Улмаар зургадугаар сард төлсөн шимтгэлийнхээ 50 хувийг буцаан авна" гэжээ.



Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.85.206
    Өчигдөр

    Шил долоолгож буй хэлбэр арчаагүй төр

    Хариулах
  • 202.55.188.107
    Өчигдөр

    On duustal ulsaas tolj bgvi yum baih da

    Хариулах
  • 103.57.93.113
    Өчигдөр

    archaagui yumaa.

    Хариулах
  • 192.82.85.251
    Өчигдөр

    50 хувь буцааж олгоно гэж байхынхаа оронд нийгмийн даатгалынхаа хувь хэмжээг тодорхой хувиар нийтэд нь бууруулж болдоггүй л юм байхдаа энэ 76-гын толгой үнэхээр эргэж ээ яанадаа өрөвдөлтэй юм

    Хариулах
    • 66.181.161.34
      2022/05/11

      Хэлэад юж гэхэв дээ

  • 213.87.145.110
    Өчигдөр

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw

    Хариулах
  • 192.82.83.176
    2022/05/09

    Tsalingiin zeelneesee ih mungu tatwart tulnu yaj ch amidiruulaad bna daa

    Хариулах
  • 202.55.188.105
    2022/05/09

    Газрын тосонд ажиллаад 500г л авч бна яана даа

    Хариулах
  • 202.126.88.143
    2022/05/09

    Hutsaad bhiin zgr l 1-2-3-4-5-6 saraa bvten tul 7-8-9-10-11-12 saraa tuluhgvi bhd bolno bishvv maluudaa tgd ydjihad 1say gd tsaling ni bas zaachihiinmaa ergvv maluud chin

    Хариулах
    • 66.181.161.86
      2022/05/12

      yag zov

    • 202.179.14.46
      2022/05/09

      Уул уурхайд ажиллаж бгаа хүн 500 мянга авч бна шүү дээ