ХААН Банк “Шилдэг татвар төлөгч ААН”-ээр дахин тодорлоо

2022/05/10

Монголын татварын албанаас жил бүрийн 5-р сарын хоёр дахь долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг “Татвар төлөгчдийн өдрүүд” 23 дахь жилдээ тохиож байна. Хөгжил, дэвшлийг манлайлан, улс нийгэмдээ үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлэх, татварын хууль тогтоомжийг сурталчлан таниулах зорилготой тус арга хэмжээг өнөө жил “Та баялаг бүтээгч” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буй.

Монгол Улсын нийгэм эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж ирсэн ХААН Банк Монгол Улсын Сангийн яам, Татварын ерөнхий газрын талархлыг хүртэж, том ангиллын “Шилдэг татвар төлөгч ААН”-ийн 3-рт энэ жил тодорлоо. Бид дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Монгол Улсын төсвийн орлого бүрдүүлэхэд хувь нэмэр оруулж 2021 онд  улсын төсөвт 163.3 тэрбум, аймаг сум, дүүргийн төсөвт 64.5 тэрбум, нийт 227.8 тэрбум төгрөгийн татвар, төлбөр хураамж төлжээ. Түүнчлэн Монгол Улсын хамгийн том ажил олгогчийн нэгийн хувьд ажлын байраар дамжуулан үнэ цэнийг бүтээж, нийгэм эдийн засагт чухал хувь нэмэр оруулж ажиллалаа.

ХААН Банк 2019 онд 131.7 тэрбум, 2020 онд 120.5 тэрбум, өнгөрсөн онд 227.8 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлснээр сүүлийн гурван жил дараалан “Шилдэг татвар төлөгч 10 ААН”-ийн нэгээр шалгараад буй. ХААН Банкны хувьд улс эх орныхоо сайн сайханд бодитой дэмжлэг үзүүлэх үйлс зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй билээ. Тухайлбал, компанийн нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаараа дамжуулан 2021 онд үндэсний хэмжээний урт болон богино хугацаат 15 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийт 2 тэрбум орчим төгрөг зарцуулаад байна. Үүнээс хүүхэд залууст зориулсан 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбайг 21 аймаг, хоёр дүүрэгт байгуулан ашиглалтад өгсөн томоохон бүтээн байгуулалтыг онцолж болно.

ХААН Банк нь Монгол орон даяар байрлах 547 салбар нэгж болон цахим сувгуудаар дамжуулан нийт айл өрхийн 70 гаруй хувьд буюу 2.7 сая харилцагчид цахим болон биет бүх сувгаараа 24 цагийн турш тасралтгүй үйлчилгээ үзүүлж буй үндэсний хэмжээний тэргүүлэгч банк юм. 2021 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар банкны нийт актив 13.5 их наяд төгрөгт хүрсэн нь системийн гуравны нэг хувийг эзэлсэн үзүүлэлт бол харилцагчдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө 12.0 их наяд төгрөг, харилцагчдад олгосон зээл 7.0 их наяд төгрөгт хүрч, өөрийн хөрөнгө болон татварын дараах цэвэр ашгийн үзүүлэлтээр зах зээлийг тэргүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Эдгээр санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүд, найдвартай байдал, Монгол Улсын тэргүүлэгч банкны байр сууриа бид тогтвортой, тууштай хадгалж ирсэн билээ. Энэ бол байгууллагын үнэт капитал болсон нийт ажилтнуудаас гадна харилцагч та бүхний хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийн үр дүн билээ. Амжилт бүрийг хамтдаа бүтээж ирсэн эрхэм харилцагчид, түншүүд та бүхэндээ баярлалаа.
 

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.154.63
    2022/05/11

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw

    Хариулах