Сүүлийн үед томоохон компаниуд шинэ хүн ажилд авахын тулд маш их мөнгө зардаг болжээ. Ажил хийх хүн олдохгүй байгаа болохоор тэр үү. Эсвэл ажилд тохирох боловсон хүчний чадвар муу байгаад тэр үү.
Эсвэл томоохон компаниуд мундаг чадварын төлөө хоорондоо алалцдаг болж байгаа нь энэ юм болов уу? Сүүлийн саруудад бүхий л томоохон газрууд нээлттэй ажлын байр зарлаж, бүр өдөрлөг хийж, хотын том, үнэтэй самбарууд дээр сурталчилгаагаа байршуулсан байх юм.
Facebook дээр ажлын байр гэж бичиж хайхад л сүүлийн үед МИАТ, НҮБ, Эрдэнэс Таван Толгой, Рио Тинто гээд ажилд авах зарууд хөврөх жишээтэй.
Аль байгаа давуу тал, ажиллах орчноороо мэргэжилтнүүдээ татахаар том компаниуд хоорондоо өрсөлдөж байна уу гэлтэй. Ямартай ч баруун 4 замд байрлуулсан том самбартаа Юнител компани уян хатан цагийн хуваарь, гэртэйгээ ойр ажиллах боломж, хөгжиж суралцах боломж гэж бичсэн байсан бол DDish-ийн хувьд спортын арга хэмжээ, өдрийн хоол, зэрэг дэв ахих боломж гэсэн давуу талуудыг илүүтэй дурдсан байх юм.
Өмнө нь хүн ажилд орохын тулд гуйдаг байсан бол одоо ч ажилд орох гэж байгаа хүнээсээ гуйдаг болж. Хэрэв та үнэхээр л мэдлэг чадвартай бол туршлагатай, туршлагагүй хамаарахгүй өндөр цалин, таатай орчинд ажиллах боломж байна.
Ямартай ч хэрэв та ажил хайж байгаа бол томоохон компаниуд таныг ажилд авахаар хоорондоо алалцаж байгаа болтойдог шүү. Ажилд орохоор хайж байгаа энд тэнд таныг авахаар компаниуд хоорондоо өрсөлдөж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.154.63
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw
Хариулах