Хөвсгөл аймагт барилгын краны сум унаж зэргэлдээх байрны иргэдийг нүүлгэн шилжүүллээ


Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багт баригдаж буй 14 давхар “Хоймор Таур” барилгын суурин краны сум хугарч, зэргэлдээх барилга дээр унах аюултай байгаа тухай дуудлагыг тавдугаар сарын 17-ны 20:45 цагт аймгийн Онцгой байдлыг газарт өгчээ. 

Баригдаж буй байрны зүүн талд байрлах 15 дугаар байрны дээвэр дээр 54 метрийн өндөртэй суурийн краны хугарсан хэсэг унах эрсдэлтэй байсан учир тус байрны цахилгааныг тасалж, 198 иргэнийг байрнаас түр нүүлгэн шилжүүлж, краны хугарсан хэсгийг бэхэлгээ хийхээр ажиллаж байна. Барилгын ойролцоох 60 метрийн тойрогт Цагдаагийн байгууллагаас хамгаалалтанд авчээ. 

Хугарсан краныг буулгах ажлыг аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, Онцгой комиссын гишүүд, Мэргэжлийн хяналтын газрын ажилтнууд, “Эрчим хүч” ХХК-ийн 1 ажилтан, Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын ажилтнууд ажиллаж байна хэмээн ОБЕГ-аас мэдээлэв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.158.88
    2022/05/19

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах