Б. Жавхлан: МУ-ын нийт гадаад өр 33.8 тэрбум доллар байна

2022/06/28

Өнөөдөр Төрийн ордонд "Монгол Улсын төлбөрийн тэнцлийг сайжруулах нь өрийн удирдлагын зарчим" хэлэлцүүлэг болж өндөрлөлөө. Тус хэлэлцүүлгийн үеэр Сангийн сайд Б. Жавхлан "Монгол Улсын Гадаад өрийн удирдлага, цаашдын зорилт" сэдэвт илтгэлийг танилцуулсан.

Тэрээр: "Монгол улсын нийт гадаад өр 33.8 тэрбум долларт хүрчээ. Үүнд:

  • Монгол Банкны өрийн үлдэгдэл 2.6 тэрбум доллар,
  • Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум доллар, 
  • Арилжааны банкны зээлийн өр 1.7 тэрбум доллар,
  • Шууд хөрөнгө оруулалт буюу компани хоорондын зээллэг 12.3 тэрбум доллар (үүн дотор Оюутолгойн 8.1 тэрбум долларын дотоод өр), 
  • Бусад ААН-үүдийн өр 8.2 тэрбум доллар (үүн дотор 4.4 тэрбум долларын үлдэгдэлтэй Оюутолгойн Дубайн өр),
  • Хөгжлийн Банкны өр хагас тэрбум доллар байна.

Улсын нийт өрийн зээлдэгчээр 14.2 тэрбумаар Нидерланд улс тэргүүлсэн бол, хоёрдугаарт БНХАУ-ын 3.8 тэрбум ам.доллар бичигджээ. Үлдсэн нийт гадаад өрийг Япон, Хонгконг, Сингапур зэрэг 16 улсын зээлдэгчид бүрдүүлж байна" гэв.

Б. Оргил



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.158.141
    2022/06/29

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 64.119.22.176
    2022/06/28

    өрөө боломжоороо төлөөч дээ шри ланк шиг болчихов доо ашиггүй өр тавьж байхаар хоосон сууцгаая өртэй хүн өөдөлддөггүй өттэй ямаа таргалдаггүй гэдэг өвөг дээдсийн үг байнаа

    Хариулах