Нийт мөнгөний нийлүүлэлт 27.5 их наяд төгрөгт хүрч, нэмэгджээ

2022/06/30

Энэ оны тавдугаар сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт /М2/ 27.5 их наяд төгрөгт хүрчээ.

Өмнөх сартай харьцуулахад мөнгөний нийлүүлэлт 0.2 хувиар буюу 66.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь улсын байгууллагын төгрөгийн хадгаламж өссөнтэй холбоотой гэж холбогдох албаны хүмүүс үзэж байгаа юм.

Нийт хадгаламжийн хэмжээ 18.4 их наяд төгрөг байгаагаас 85.4 хувь буюу 15.7 их наяд төгрөг нь иргэдийн, 14.6 хувь буюу 2.7 их наяд төгрөг нь байгууллагын хадгаламж бүрдүүлж байна. Мөн нийт хадгаламжийн 23.9 хувь нь гадаад валютын хадгаламж байгаа бөгөөд байгууллагын хадгаламжийн 30.1 хувийг, иргэдийн хадгаламжийн 22.8 хувийг гадаад валютын хадгаламж байв.

Үүнээс харахад иргэдийн гар дээр эргэлдэх бэлэн мөнгөний хэмжээ буурсныг анзаарч болох юм. Харин иргэд мөнгөө үрэхээс илүүтэй хадгалах, ямар нэгэн бизнес, үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийхээс харзнаж байгаа нь дээр дурдсан нийт хадгаламжийн тоон үзүүлэлтээс харагдана.

Мөнгөний нийлүүлэлт гэдэг нь эдийн засагт шаардлагатай, эргэлтэд буй мөнгөний хэмжээний түгээмэл нэр томъёо юм. Гэхдээ үүнийг эдийн засагт эргэлдэж буй бэлэн мөнгөний хэмжээтэй хутгаж болохгүй. Өнөөдөр чек, төлбөрийн карт, бусад үнэт цаас нь бэлэн мөнгийг орлож байна.

Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх хэрээр эдийн засагт эерэг болон сөрөг талууд илэрдэг. Сөрөг тал нь инфляци өсөх явдал юм. Эерэг тал нь эдийн засаг тэлэхэд дэм болдог байна. Тэр тусмаа мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх нь эдийн засгийн удаашрал ялимгүй саарах, бизнесийн орчин идэвхжих сайн талтайг эдийн засагч Ч.Хашчулуун хэлжээ.

Эдийн засагч Ч. Хашчулуун
Эх Сурвалж: Монгол Банк

Б. Оргил



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.47
    2022/07/01

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах