СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуурамч виз ашиглаж байгаа "виз зуучлагч" гэх брокеруудаас болгоомжил

2022/07/21

БНСУ руу зорчих виз олголтын ажил 2022 оны зургаадугаар сарын 1-нээс хэвийн явагдаж эхлээд байгаа. 

Үүнтэй холбоотойгоор хуурамч виз ашиглаж байгаа виз зуучлагч гэх брокеруудаас болгоомжлохыг анхаарууллаа.

Тус улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас "Хуурамч виз ашиглаж байгаа виз зуучлагч гэх брокеруудаас болгоомжлохыг анхааруулж байна. Сүүлийн үед хууль бусаар виз зуучлагч монгол иргэн “Хуурамч визийн тодорхойлолт үзүүлж гэрээт хөдөлмөр эрхлэх буюу (Е-9) төрлийн виз олгогдсон гэж мэхлэн их хэмжээний мөнгө шаардсан” гэх мэдээлэл ирсээр байгаа тул монгол иргэд та бүхэн дээрх байдлаар хууртагдаж, хохирол амсахгүй байхыг анхааруулж байна" хэмээн мэдээлжээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.138.69
    2022/07/22

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.126.88.219
    2022/07/21

    Huuramch " VISA " - baigaa emuu? Odoo Huuramch " VISA " - baihgui bolson baihaa ! ( ESY - naas Tsahim " VISA " olgoj ehelsen shyy de ! ) Herev Tiim asuudal Garval Shyyd L " ESY - yamtai n Yarih Hergtei bolno ! " Yynd Sanaa Zovoh Hergui shyy ! " Tsahim VISA " uguj baigaa bolhoor ! Yamar Negen Asuudal garval shyyd l ESY - n Yarih Hergtei

    Хариулах