Сүүлийн 24 цагт 323 хүн коронавирусийн халдвар авчээ

Х.Есү
2022/07/21

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 323 тохиолдол шинээр батлагджээ.

Батлагдсан тохиолдлуудын 193 нь Улаанбаатар хотод, 130 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 934,357 болж нэмэгдлээ. 

Коронавирусийн омикроны BA.4, BA.5 хувилбар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгааг холбогдох байгууллагаас анхааруулж байгаа. 

Тиймээс олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатайг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.138.69
    2022/07/22

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах