Дархан-Уул аймагт хувийн таарамжгүй харилцаанаас болж нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарчээ

2022/07/25

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутагт энэ сарын 13-наас 14-нд шилжих шөнө хүн амины онц ноцтой хэрэг үйлдэгдсэн байна.

Тодруулбал, 38 настай, эмэгтэй “У” нь гадны нөлөөтэй гэртээ нас барсан байсныг тус аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид шалгахад амь хохирогчийн хамтран амьдрагч 42 настай, эрэгтэй “А” гэгч хувийн таарамжгүй харьцааны улмаас энэ оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хохирогчийн амь насыг хохироожээ.

Улмаар гэмт хэргийг нуун далдлах зорилгоор цогцсыг нуун,  хэргийн газрыг орхин явсан байсныг тогтоон, холбогдогч этгээдийг эрэн сурвалжилж, энэ оны 07 дугаар сарын 24-ний өдөр дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.116
    2022/07/26

    zza

    Хариулах
  • 213.87.89.126
    2022/07/26

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.126.90.143
    2022/07/26

    Tsaazaar avagdaasai

    Хариулах