Шатрын 44 дүгээр олимпиад Энэтхэгийн Ченнай хотод зохион байгуулагдаж байгаа бөгөөд тавдугаар өрөгт анхны хожигдлоо амссан Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй баг өчигдөр буюу наймдугаар сарын гурванд зургаадугаар тавилд ялалт байгуулжээ.
Их мастер С.Билгүүн энэ удаа өнжиж эрэгтэйчүүдийн шигшээ баг Марокко улсын шигшээ багийг 4:0-ээр хуурай хожин ялалт байгуулснаар 188 багаас одоогоор 38 дугаар байрт явна.

Харин эмэгтэйчүүдийн шигшээ баг зургаадугаар өрөгт Норвеги улсын шигшээ багийг 2.5:1.5-аар буулган авлаа. Хамгийн туршлагатай шатарчин, их мастер А.Энхтуул энэ удаа өнжиж, түүний оронд нэгдүгээр ширээнд тоглосон ОУМ Б.Баярмаа хожигдсон бол харин манай гурван "Зул"-аас Д.Мөнхзул, Б.Мөнгөнзул нар хожиж Т.Мөнхзул тэнцэв.
Олимпиад өнөөдөр нэг өдөр завсарлаж байгаа бөгөөд маргааш долоодугаар өрөгт манай эрэгтэй баг Хорватын багтай, эмэгтэй баг Куба улсын багтай тоглохоор болсон байна.
Т.Тэргэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.139.118
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах202.55.188.123
Уншихад урамтай юм аа Одоо их мастёруудаа чих тавин сонсдог боллоо
Хариулах150.129.142.3
Hurga hurga
Хариулах