Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд байрладаг "Шонхор" зуслангийн газарт Зөгийн аж ахуй эрхэлдэг иргэн М.Нарантуяа (Нара) хувийн байшингаа барих гэж байна хэмээн нутгийн иргэд эсэргүүцэж олон нийтийг талцуулаад байна. Тэгвэл иргэн М.Нарантуяа насанд хүрээгүй хүүхдийг уруу татсан байж болзошгүй мэдээлэл олон нийтэд цацагдсан юм.
Тэгвэл тэрбээр дээрх асуудлаар өөрийн цахим хуудастаа ийн тайлбарлан бичжээ.
"Манай Түнхэлийнхэн Нараг давах ганц аргаа олсон бололтой. Хөөрхий говийн залуугаа танилцуулахгүй бол нээх хөөрхөн нялх бор хүү хүчиндэж аваад хорьсон мэт сошиалд сэвээд эхэлж. 2020 онд манай зөгийчин эгч Замын Үүдийн нэг хүүхэн ирээд хадмууддаа ажилгүй анхиагүй, хүүхэд гаргадаггүй яадаг ийдгээрээ дээрэлхүүлээд байдаг юм байна зайлуул гээд манай зөгийчин эгч өөрсдийн газрын хажууд буулгаснаар бүх асуудал ундрав. Юунаас айж ичих вэ дээ, энэ маань 17-той би 37-тойдоо анх танилцаж байв. Танилцах ч юу байх вэ дээ, өнөө манай хажууд зөвшөөрөлгүй буулаа гээд үй олон хэрүүл болж хоёр нөхөр хуйхаа маажин зогсож байсны дараахан манай тэнд баахан хөвгүүд охидууд ирсэн юм аа. Замын Үүдийн арванхоёрдугаар ангийнхан.
Хөөрхөн хүүхдүүд манайхаар орж гараад мэдээж би болсон хойно хүүхдүүдийг гараа гаргаж дайлж цайлаад хаанахын хүүхдүүд энэ тэр гэж сайхан ярилцаад, тэдгээр хүүхдүүдэд мод хагалах ажил хийх үү гэлээ… хийе л дээ гэлээ… тав, зургуулаа тус бүр 10, 10 мянгыг аваад түлээг ч гялалзуулаад өглөө.
Би эндхийхэнд зөгийн нүүдлийн ажилд дөрвөн хүнийг тус бүр 50 мянга өгч зөгий нүүдэл хийдэг юм та хэд тийм ажил хийх үү гэлээ, бүгдээрээ л тэгье л дээ аниа л гэцгээж зөгийн нүүдлийн ажилд зургаан хүүхэд 40, 40 мянгыг өгч ажиллуулж л байв. (зөгийн нүүдэл ажил хэдхэн цагийн ажил байлаа л даа, цөөн зөгийтэй байсан тул)
Ингээд тэднийг хот буцахдаа бөөндөө Дэликандаа чихэж аваад хотод ирж 13-р хорооллын тэнд (өөрсдийнх нь зааж өгсөн буудал) нэг хөдөөнөөс ирсэн хүмүүс буудаг бололтой оруулж өгөөд маргаашийн суудлаар буцна гэж байсан учраас өөрийн иргэний үнэмлэхээр буулгаж өгөөд харилцан баярласнаа илэрхийлээд дуусч байв!
Түүний дараагаар мэдээж бүх хөвгүүд чат бичсэн, аниа их баярласан шүү та нээрээ ёстой хөөрхөн ааштай энгийн хүн байдаг юм билээ энэ тэр гээд, эгчийнхээ гоё амттай хоолыг гоё цайтай нь санаж байна шүү энэ тэр гээд бичдэг хөвгүүдийн дотор өнөөдөр говийн бор залуу гэж нэрлэгдэх болсон энэ маань ч чатнуудын ихэнхийнх нь эзэн байв.
Тийм ээ тийм анх бид 2 эгч дүү 2 байлаа.
Чатлаж явсаар говийн залуу гээч маань аав ээж нь багад нь салсан тухай, ээж нь Түнхэлийн хүнтэй суугаад орхиод явсан тухай, эмээ өвөөтэйгөө амьдардаг тухай бүх л юмаа ярив. Чат ч өргөжиж дахиад Түнхэлд ирж ажилд нь тусалъя гэв.
Би ч баярлав, хэн ч харсан сайхан л залуу хархүү, ажилд ч гав шав.
Би ч харин ёстой залуу яадаг ч байсан үе мулт бүү хэл өөрөөс дүү эр сонирхдоггүй байсан ч түүнийг харах бүрт хөөрхөн гэхээс илүү тэр цэвэр ариун сэтгэл нь үнэхээр хайрламаар мэдрэмж төрдөг байсныг нуух юун…
Тэгсэн сар гарангийн дараа тэр маань Түнхэлд буцаад ирж, би хотод явж байж таарч. Хэд хоногийн дараа тосгондоо очтол говийн залуу гэх хүү маань гэгээ татуулан мишээгээд л “аниа би хүрээд ирсэн” гээд ороод ирэв.
Өө тийм байна шүү дээ гээд, угаас ажил шувтарч байсан наймдугаар сарын дунд байсан тул за чи хэд хоног тэгж ингэж ажиллаад эгч нь чамд хонхны баярын хувцас хэрэглэлийг нь авч өгье гэж тохиролцов.
Угаасаа манай тэндхийн малчдын Божух, Мөөжиг, Шоонтого, Золбоо гээд хүүхдүүд бүгд хэсэг зуурт Нара эгчийнхээ ажилд туслах зөгийчин хийгээд өдрийн 30 мянга авъя, ажиллаж байсан зөндөө зураг түүх фэйсбүүк пост ч байдаг юм.
Хэрвээ намайг хүүхдэд хүчирхийлэгч болгож ойлгуулах гэж байгаа бол том алдаа болно оо. Хэн ч хаана ч хэлнэ. Говийн залуу гэж нэрлээд байгаа бид хоёрын хувьд бол яахав дээ ёстой л санаанд багтамгүй онцгой явдал болсон юм аа.
За тэгээд зун дуусч байдаг байдаг руугаа хэн хэн нь буцацгаав. Мэдээж хэсэг зуур ч гэсэн хамт байж дасалцсан хүмүүс чат өргөжиж санаж үгүйлж байгаагаа ч бичилцдэг л болов.
Гэсэн ч би тийм балмад ичих нүүргүй хүн биш шүү дээ… Болохгүй бүтэхгүй талаар ярьж, өөрийгөө олны хэл амны бай болсон нийгмийн хүн гэдгээ хичнээн хэлж яривч санаж үгүйлдэг салж хагацамгүй гэх байдал миний толгойн өвчин болж байсан ч үнэхээр тийм бол яагаад би хайраас татгалзах ёстой гэж боддог ч байв!!!
Юуг нь нуухав…
Эх нь үнэндээ хүүхдээ гэдэггүй хүн байсныг онцолж дурдъя, оюутан болсноос нь хойш бүр үнэндээ хатсан ааруул хүүдээ хялайлгачихдаггүй тийм л хүн байсан юм аа.
Эрээний хогоор хаад нэг залгуулдаг байсныгаа би юугаар ч дутаагаагүй өсгөсөн гэж хашгичиж явдаг хүн байдаг юм аа.
Би ч хөөрхий говийн залуу гээд байгаагаа чи хэрвээ надтай баймаар байгаа бол сургууль соёлоо зөв сонгох хэрэгтэй, мэргэжил мэдлэг дээр нь хүртэл анхаарч сургууль соёлыг нь хөөцөлдөөд Монголын Топ гурван сургуулийн нэгд хүртэл суралцуулж л байгаа.
Мэдээж төлбөр тооцоог нь би л хийж таараа. Сүүлдээ би эхийг нь хүүгийнхээ өмнө хариуцлага хүлээж үз гэсээр өнгөрсөн семестерт 1 сая төгрөг тэднээр төлүүлж үзсэн байдаг юм.
Замын Үүдээс эмээ өвөө нь хүртэл үр ачаа дагуулан ирж, дайлуулж, надаар эмнэлэг домнолгоо төлүүлээд бид хоёрыг их мөнгө үрдэг юм байна шүү, хямгадаж бай гэхийн сацуу сайхан амьдардаг юм байна энэ тэр гээд өөрсдөө үзэж хараад хонож өнжөөд явж байсан хүмүүс байдаг даа.
Одоо харин хойт эцгийн шараар намайг хүүхэд хүчирхийлэгч болгох гэж байгаа бол чат зураг хөрөг түүх өчнөөн бийг санацгаагаасай!!!!
Ийн явсаар бид 2 өнөөдөр ээж аав болох гэж байгаа юм, яадаг юм!
Говийн залуу бид хоёр хорин насны зөрүүтэй ч үе тэнгийнхнээс ч илүү биесээ ойлгож, хайрлаж, дэмжиж, зөвлөж, дутуугаа нөхөж, дундуураа дүүргэнхэн хэдий хүртэл хамт байх тавилантай юм төдий хүртэл хамт байя гээд л явж байгаа юм!!!
Ийм л байна!!!
Хүүхэд хүчирхийлэгч айлын хүү булаагч мэтээр сэвж байгаа сайтууд та нар нэр төр сэргээлгэх шүүх хуралд сайт шиг суугаарай!!!
Эх нь хүүхдэдээ хэрхэн ханддаг байсныг, мэдэх ёстой хамгийн чухал хүн нь болох хүү нь өөрөө мэддэг юм аа. За тэр талаар дараа бас жич пост бичнэ ээ!!!
Би говийн залуугийн эхэд аль хоёр жилийн өмнө хэлж байсан байдаг юм!!!
Чи намайг баллах гэж байгаад хүүгээ л баллав. Би бол үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэгтэй үхэх эрхгүй эх хүн. Харин хүү чинь эмзэг насан дээрээ ямар ч зөв буруу шийдвэр гаргаж болзошгүй насан дээрээ явааг анхаараарай гэж хэлж байсанчлан одоо ингээд өөрсдөө авчраад хүргэж өгсөн хүүгээ намайг хүчиндэж авч булааж гэртээ дарж эрхийг нь зөрчсөн болгох гэж байж угаас өөрсдийг нь нэг нүдээрээ үздэггүй хүүгээ бүр мөсөн алдав даа л гэмээр байна" гэлээ.
Д.Анударь
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.23.200
эрчүүд хөгширсөн хойноо залуу охин луу гүйдэг бол яагаад эмэгтэйчүүд таалагдсан хүнтэйгээ амьдарч болохгүй гэж хүний хувийн бүү хошуу дүр амьдралаа өөд татахаа л бодоцгоо Нара бол жинхэнэ дайчин эмэгтэй дэмжиж байна
Хариулах77.205.40.176
14 nasnii zuruutei Barxuu Odonchimeg 2 amidraad bolood l baina Naraa bysgui duumed zaluutai amidarch yagaad boloxgui gej Nara busguidee az jargal sain saixniig xusie Ene ataarxaj uxex baigaa xumuust yaj saixan amidarch boldogiig yaruu todoor xaruulaarai
Хариулах213.87.139.118
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах85.92.51.73
20 настнууд мин 1 залуугаа алдлаа даа
Хариулах66.181.160.14
Яагаад бодохгүй гэж.Эрчүүд л хүүхдүүдтэйгээ сууж болдог юмуу
Хариулах66.181.161.79
Хүний эрхийг хүндэл.эрэгтэй хүн 20:30:40 насаар дүү охиныг аваад л суудаг хэн ч юу ч хэлдэггүй, нэг эмэгтэй сэтгэлээ хөглөх ижлээ одоо л биз яагаад ийм хуучинсаг атаархуу тэнэг юм бэ хүүхнүүд
Хариулах150.129.140.219
Яаааг үнэн.