2022 он гарcнаас хойш усны ослоор нийт 75 иргэн амь насаа алджээ


Улсын хэмжээнд өнөөдөр /2022.08.10/ байдлаар 77 удаагийн усны осол бүртгэгдсэнээс 75 хүн амь насаа алджээ. Үүний 58 нь том хүн, 17 нь хүүхэд байгаа юм.

Гол, усны осол нь бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, эцэг эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Иймд иргэд та бүхэн гол мөрний ойролцоо амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байх, гэр бүл найз нөхдөөрөө аялахдаа нэгнийгээ бүртгэдэг байх, хүүхдэд хараа хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байхыг ОБЕГ-оос анхааруулж байна.

Т.Тэргэл



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.157.1
    2022/08/11

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах