Өмнөговь аймагт согтуугаар жолоо барьж 24 настай эрэгтэйг мөргөн амь насыг нь хохироожээ

2022/08/17

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ автомашин жолоодож,осол гарган 24 настай залууг мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. 

Тодруулбал, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд нэг хүн автомашинд мөргүүлж автомашины доогуур орж нас барсан тухай дуудлагыг наймдугаар сарын 17-ны өдрийн 01:18 цагт бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн А /31 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ автомашин жолоодож Баянхонгор аймгийн харъяат 24 настай эрэгтэйг “Премио” загварын суудлын автомашинаар мөргөж амь насыг нь хохироосон бөгөөд автомашины урд дугуйн доороос цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.151.133
    2022/08/18

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах