Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан өнөөдөр /2022.08.19/ БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадралтай уулзлаа. Энэ үеэр Улаанбаатар хот БНХАУ-тай хамтран хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн ажлын явц, тулгамдаж буй асуудал, хамтран шийдвэрлэх гарц, шийдлийг хэлэлцсэн юм.
Тодруулбал, Улаанбаатар хотод тойрог хурдны зам барих төсөл, авто замын бүтээн байгуулалт, цахим шилжилт, ногоон байгууламжийн чиглэлээр хэрэгжүүлж буй зарим төсөл, хөтөлбөрийн ажлын явц, тулгарч буй асуудлын талаар Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдад танилцуулав.
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал “Улс, нийслэлийн хөгжилтэй холбоотой чухал ажлуудыг эрчимжүүлж, хоёр талын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд Элчин сайдын яамнаас онцгой анхаарна. Мөн нийслэлд хийж буй бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай бараа, материалын татан авалтыг хурдасгах асуудлыг анхааралдаа аван ажиллах болно” хэмээсэн юм.
Т.Тэргэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.78.241
hil neegdeed baraa buteegdehuun garaad orood ehelvel l bolloo doo.
Хариулах83.220.238.251
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах