Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ОХУ-ын Чадан дэд станцаас тэжээгддэг 110 кВ-ын С-458 цахилгаан дамжуулах агаарын шугамд ОХУ-ын талд засварын ажил хийх гэж байна. Иймд 2022 оны наймдугаар сарын 23, 24, 25, 26-ны өдрүүдийн 06:00- 20:00 цагт цахилгаан тасалж, ажил явуулах шаардлага үүслээ.
Дээрх өдрүүдэд Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлах бөгөөд 1-р зэрэглэлийн хэрэглэгчдийг тус бүр 1,5 МВт ачаалалтайгаар Дөргөн УЦС-аас цахилгаан эрчим хүчээр ханган ажиллана.
Засварын ажилтай уялдуулан 2022 оны наймдугаар сарын 25-ны 06:00-20:00 цаг хүртэл 35 кВ-ын Чандмань-Уул цахилгаан дамжуулах агаарын шугамд урсгал засварын ажил хийх тул Увс аймгийн төвийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр бүрэн хязгаарлах мэдэгдлийг Баруун Бүсийн Эрчим Хүчний Систем ТӨХК-иас гаргалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.32
АНУ-ын инженерүүд богино долгионы цацрагийн тусламжтайгаар цахилгаан дамжуулах систем туршсан байна. Утасгүй цахилгаан дамжуулах технологийг АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний шинжлэх ухааны лабораторид хөгжүүлжээ. Энэхүү систем нь хүн, амьтанд аюулгүй гэж хүлээн зөвшөөрөгдсөн хүчин чадлын диапазонд ажилладаг гэдгийг инженерүүд онцолсон байна. Америкийн инженерүүд сансараас эрчим хүчийг утасгүй дамжуулахад шаардлагатай технологи дээр идэвхтэй ажиллаж байна. Ингэснээр тойрог замд нарны станц барих боломж бүрдэж, эрчим хүчийг үр ашигтай үйлдвэрлэж, дэлхий рүү дамжуулах боломжтой болно гэж үзэж байна. Ирээдүйд уг технологийг сансараас дэлхий рүү эрчим хүч дамжуулахад ашиглах боломжтой болвол дэлхийн улс гүрнүүд уур амьсгал байгаль орчинд хортой хоцрогдсон нүүрсний цахилгаан станцнаас ангижрах сайхан боломж бүрдэх болно.
Хариулах83.220.238.251
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах