Шатахууны үнийн асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал мэдээлэл хийлээ.
О.Батнайрамдал:
" 2022 оны наймдугаар сарын үнэ шинэчлэгдсэн. Дэлхийн зах зээл дээр түүхий газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор Монголд дизель болон АИ-95 шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр буурч байна.
Дэлхийн зах зээл дээр сүүлийн хоёр жилийн хугацаанд түүхий газрын тосны үнэ сар дарааллан өсөж байсан бол эдийн засгийн өсөлт удааширсантай холбоотойгоор сүүлийн сар үнэ унасан. Түүхэн дээд хэмжээндээ 135 ам.доллар хүрч байсан бол өчигдрийн байдлаар нэг баррель нь 96 ам.доллар болж буурсан.
АИ92 бензиний хувьд Роснефть компанитай хийсэн хэлцлийн үр дүнд 1 тонныг 835 доллараар авах хэлцэл амжилттай хийсэн. Үүний хүрээнд 2390 төгрөгийн үнэ өөрчлөгдөөгүй. Үүний хүрээнд энэ үнэ тогтвортой байна.
Газрын тосны үнэ 100 доллараас доогуур хэлбэлзэж байгаа бөгөөд есдүгээр сард ч энэ үнээсээ буурах болов уу гэсэн хүлээлттэй байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.136.198
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах