Н.Мандуул: Гэр хорооллыг орон сууцжуулахаар 4 тэрбум төгрөгийн зээл авсан “Мавангүй“ ХХК-ийг АТГ-т өгсөн

2022/08/22

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул Хөгжлийн банкнаас гэр хорооллыг орон сууцжуулахаар 4 тэрбум төгрөгийн зээл авсан "Мавангүй" ХХК-ийг АТГ-т өгсөн талаараа өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Тэрбээр “Хөгжлийн банк 2018 онд Гэр хорооллыг орон сууцжуулах зорилгоор "Мавангүй" ХХК-д 4 тэрбум төгрөгийн зээл олгосон.

Гэвч, зээлдэгч нь уг зээлийг зориулалтын бусаар ашиглаж, машины урьдчилгаа зэрэгт зарцуулсан нь хяналтаар тогтоогдсон.

Уг компани зээлийн хөрөнгөөр бий болсон байруудыг иргэдэд борлуулсан боловч борлуулалтын ашгаас манай Хөгжлийн банкны зээлийг огт төлөлгүй өнөөдрийг хүрэв.

Нэг талдаа Хөгжлийн банк, нөгөө талдаа иргэдийг зэрэг хохироож буй "Мавангүй" ХХК-ийн асуудлыг бидний зүгээс АТГ-д шилжүүллээ.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.92.129
    2022/08/23

    бүгдийг нь өгөөч дээ юунд нь хараад сууна вэ эцсийн дүнд наадах чинь ард түмний хөрөнгө түүнээс биш та гнарын хармаанаас гарсан мөнгө биш шүү

    Хариулах
  • 213.87.136.198
    2022/08/23

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах