Буудай худалдаалах үнэ нэмэгдэнэ

2022/08/24

Буудай тариалахад шаардлагатай орц, бордооны үнэ 100-150 хувиар нэмэгдсэн тул нэг тонн буудайн ханшийг 1.2 сая төгрөг болгохоос өөр аргагүй гэж тариаланчид мэдэгдлээ. 

Энэ жил буудайн орц, бордооны үнэ ханш хэд дахин өссөн, үүнийг тариаланчид өөрсдөө санхүүжүүлэх боломж байхгүй тул нэг тонн буудайг нэг сая төгрөгөөс бага үнээр зарвал бидэнд алдагдалтай төдийгүй ургац хураалтад хүнд жил болох хандлагатай хэмээлээ.

Тодруулбал, намрын ургац хураалтад нийт 380 орчим тонн буудай хурааж авахаас 

  • Дараа жилийн буудай тариалалт

  • Гурил, спиртийн үйлдвэр

  • Томоохон аж ахуй зэрэг байгууллагад 150 тонн буудай худалдана.

Үлдсэн 220-230 тонн буудайг худалдаанд гарах бөгөөд энэ нь манай улсын нийт иргэдийн хэрэгцээг хангаж чадахгүй хэмээн үзэж байгаа юм. 

Тэрбээр манай улсын буудайны үнэ ханш дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад гурав дахин бага гэдгийг онцолж байсан юм.

Т.Тэргэл



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.57
    2022/08/25

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах