110 настай өвгөн 55 настай эхнэр авчээ

Zuv.mn
2023/08/22

Пакистан улсын иргэн 110 настай эр 55 настай эмэгтэйтэй гэрлэжээ. “24 News HD“ энэ талаар мэдээллээ.

Орон нутагтаа багагүй дуулиан шуугиан үүсгэж амны зугаа болсон хурим Хайбер Пахтунхва мужийн Мансехра тойрогт болжээ. Гэрийн эзэн Абдул Ханан Свати энэ жил 110 настай, 12 хүүхдийн эцэг, өмнө нь гурван улдаа гэрлэж байсан нэгэн аж. Тодруулбал, үр хүүхэд, ач гуч нийлээд 84 ам бүлтэй өрхийн тэргүүн ажээ. Нутгийн сүмд болсон гэрлэх ёслолд Абдул Ханан Сватигийн зургаан хүү, зургаан охин бүгд ирж оролцсон гэнэ. Пакистанд гэрлэсэн эр эхнэртээ инж болгож бэлэг өгдөг уламжлалтай. Абдул Ханан Свати энэ уламжлалын дагуу эхнэртээ 5,000 рупи /250,000 орчим төгрөг/ бэлэглэсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна