Калифорни мужид хар салхи, газар хөдлөлт давхцжээ

Zuv.mn
2023/08/21

АНУ-ын Калифорнид байгалийн хоёр гамшиг нэг дор болжээ. Хилари хар салхинаас сэргийлэхээр муж даяараа бэлтгэж байх үед тус мужийн баруун өмнөд хэсэгт өнөөдөр газар хөдөлсөн байна. Дараа нь далайн шуурга нэрвэсэн аж.

Газар хөдлөлтийн төв нь Лос-Анжелесийн баруун хойд хэсэгт байсан тул эрсдэлтэй барилга байгууламжуудад шалгалт хийх шаардлага үүсэн байна. Гэвч хар салхи энэ ажилд саад учруулж байгаа талаар хотын захирагч Карен Басс хэвлэлд мэдээлэл өгчээ.  


Газар судлаач, доктор Люси Жонс NBC телевизэд өгсөн ярилцлагадаа газар хөдлөлийн төв Ожай хотод байсан, яг энэ газарт 1932 оноос хойш тав дахь удаагаа газар хөдөлж байгаа нь анхаарал татаж байна гэж ярьсан байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна