Энэ сарын наймны өдрөөс эхлэн хар салхины улмаас Хавайн Мауи арлын гурван газарт ойн түймэр гарсан. Мауид эрэн хайх, сэргээн засах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд одоогийн байдлаар 114 хүн нас баржээ.
Мауи мужийн захирагч Ричард Биссен: "Холбооны мөрдөх товчоотой хамтран сураггүй болсон хүмүүсийн жагсаалтыг гаргасан" гэж 21-ны өдөр хэлжээ. Албаныхны мэдээлснээр 850 орчим хүн сураггүй алга болсон. Харин жагсаалтад байсан 1200 гаруй хүн эсэн мэнд олдсон гэжээ. Энэ нь гал түймэр гарснаас хойш сураггүй алга болсон хүмүүсийг тодорхой тоон мэдээллээр гаргасан АНХНЫ тохиолдол юм.
Ерөнхийлөгч Жо Байден даваа гаригт Хавайн түймрийн дараах нөхцөл байдлыг харахаар хүрэлцэн ирсэн талаар хэвлэлүүд онцолж байна. Түймэр нь Лахайна Мауи хотын ихэнх хэсгийг шатааж, Хавайн муж улсуудын түүхэн дэх хамгийн аймшигт байгалийн гамшигт тооцогдоод байна.
Эх сурвалж: BBC, YTN
М. СИЙЛЭН
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна