Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал "Корпорейт" зочид буудалд эхэллээ. Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнгөрсөн хоёрдугаар сарын 9-нд хуралдаж, Л.Гантөмөрийг даргаар сонгосноос хойш дахиж хуралдаагүй байсан юм. Өөрөөр хэлбэл, удирдлагын баг бүрдэлгүй хагас жилийг үдсэн. Тиймээс энэ удаагийн хурлаар намын дотоод бүтэц болох Улс төрийн зөвлөл, Дотоод сонгуулийн хороо, Үндсэн дүрмийн хороо, дэд дарга нараас гадна ЕНБД-ыг томилгоог хэлэлцэх байсан.
Тэгвэл эх сурвалжийн хэлснээр, АН-ын фракциуд өнөөдрийн томилгоонуудаас хамгийн чухал нь болох ЕНБД дээрээ тохироогүй тул түр үүрэг гүйцэтгэгч томилоод ажлаа урагшлуулах болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна