Ардчилсан намын үндэсний бодлогын ээлжит бус хуралдаан болж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат байр сууриа илэрхийллээ.
Д.Ганбат: "Хууль дүрмээрээ явахгүй болохоор үймээн үүсэж байна. АН-ын хуралдаа АН-ын гишүүд нь суудаггүй. Хэн дуртай хүн нь тэр тэрийг оруул гээд хэлж болохгүй. Одоо эмхэрч цэгцрэх цаг нь болсон. Үүнээс илүү удааж болохгүй. АН-ын үйл ажиллагааг зориуд гадна дотноос нь хүчгүй болгож байгаа ийм маягаар яваад байвал 2024 оны УИХ-ын сонгуулийг сонголтгүй сонгууль ард түмний өмнө нь аваачих гэж байгаа ийм бусармаг үйл ажиллагаа явуулж байна.
Эв нэгдэлтэй гэсэн нэр зүүгээд сонгуульд ялагдах гэж орж болохгүй. Дагуул нам байж, ХҮН намын түвшинд очиж болохгүй биз дээ. Хэдэн хүмүүс эсэргүүцээд ирсэн байна. Энэ хүмүүс юу ярьж байгааг сонсоорой" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна