Бусдад хүч хэрэглэн хутга тулган дээрэм хийдэг этгээдүүдийг баривчилжээ

Х.Есү
2023/08/28

Цагдаагийн байгууллагад 2023 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө хулгайн тээврийн хэрэгсэл ашиглан нийслэлийн нутаг дэвсгэрт шөнийн цагаар ганцаараа явж байгаа иргэдийг хүчээр автомашиндаа суулган, харанхуй эзэнгүй газар аваачиж зодож, хутга тулган дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн 17-23 насны Т, Б, Т, Н, Г нарын үйлдлийг Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид шуурхай илрүүлэн, дайчлан баривчилжээ.

Дээрх этгээдүүд нь урьдчилсан байдлаар 4 удаагийн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон ба зарим этгээд нь удаа дараа ял шийтгэгдэж байжээ.

Иймд иргэд та бүхэн хувийн аюулгүй байдалдаа анхаарч гэрэлтүүлэггүй гудамж, талбай, газраар зорчихгүй байх, баталгаат такси үйлчилгээгээр үйлчлүүлэх зэргээр болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.113
    2023/08/28

    Eviidee YL ni l hundreh ni bn

    Хариулах
  • 66.181.160.80
    2023/08/28

    xvmvvsiinhee net owgiig ni todorhoi bicheechee. Hervé nuuclah shaardlagalai my bol I’m Medee butgii lavi

    Хариулах
  • 66.181.160.80
    2023/08/28

    =

    Хариулах
  • 66.181.191.42
    2023/08/28

    Нэр овог зүс царайг нь хармаар байна тэгээд бид наадуулаас чинь холуур тойрч явмаар байнааа. Бүгдийг нууцад оруулчих юмаа

    Хариулах
    • 66.181.160.61
      2023/08/29

      Яг үнэн!!!