Улаанбаатар-Замын-Үүд-Эрээний зорчигчийн галт тэрэгний үйлчилгээг сэргээлээ.
Энэ талаар ЗТХ-ийн Сайд С.Бямбацогт "Энэ сарын 31-нээс эхэлж 3 жил зогссон УЛААНБААТАР-ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН чиглэлийн зорчигчийн галт тэрэгний үйлчилгээг дахин сэргээхээр боллоо.
Эхний галт тэрэг энэ сарын 31-нд Улаанбаатараас хөдөлж, 9 дүгээр сарын 1-нд Эрээн боомтод очно.
Цаашид УЛААНБААТАР-ХӨХ ХОТ, УЛААНБААТАР-БЭЭЖИН чиглэлийн зорчигчийн галт тэрэгний үйлчилгээг ойрын үед сэргээх асуудлыг ажил хэрэг болгохоор ажиллаж байна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна