“Тоёота-Эстима” загварын машин “Х-Трейл” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, 2 эрэгтэй хүн нас баржээ.
Дундговь аймгийн Хулд сумын Олдох багийн “Өнч” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 115 км, сумын төвөөс урд зүгт 15 км/-т 2 суудлын автомашин мөргөлдөж автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг наймдугаар сарын 29-ний өдрийн 04:10 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авчээ.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Тоёота-Эстима” загварын автомашинд жолооч Г /46 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдсан байсныг 20 минут ажиллан эсэн мэнд гарган сумын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн бол зэмшигч тодорхойгүй “Х-Трейл” загварын суудлын автомашин дотор нэр, нас тодорхойгүй 2 эрэгтэй хүн автомашины эд ангид хавцуулагдаж нас барсан байсныг 20 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна