Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн, өнөөдрийн цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.
2023 оны наймдугаар сарын 31-ний 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2023 оны наймдугаар сарын 31-ний 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +17...+22 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө +25...+27 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +22...+24 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +22...+24 градус дулаан байна.
05.00 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2023 оны есдүгээр сарын 01-нээс есдүгээр сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
01-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 04-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +18...+23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +23..+.28 градус дулаан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна