"Авлига хороолол"-ын эзэд захиалагч иргэдийг төрийн өмнөөс турхирч байна

Zuv.mn
2023/08/31

-Захиалагчдын хохирлыг захиалга авсан хүмүүс нь хариуцах ёстой-

Ногоон байгууламж, усан паркийн зориулалтаар олгогдсон газар дээрээ байгаль орон сууцны хороолол эхлүүлж, дараа нь шүүхийн шийдвэрээр баталгаажуулсан “М&G констракшн” компанид барилгыг нь албадан буулгах захирамжийг танилцуулах үеэр “Акуа гарден”-д орон сууц захиалсан иргэд шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Оруулсан хөрөнгө нь эрдэлд орж байна гэж ойлгож буй тэдгээр иргэдийг буруутгах аргагүй. Гэхдээ иргэд шийдвэрийг эсэргүүцсэнээрээ “М&G констракшн” компанийн аргад орж байгаа гэдгээ ухамсарлах ёстой.

Тус компани орон сууц барьж байгаа газрынхаа зөвшөөрлийг анх 2007 онд Орон сууцны зориулалтаар авсан гэж мэтгэдэг. Гэтэл Нийслэл олгосон газрынхаа зориулалтыг өөрчлөх эрхтэй субъект. Нийслэлээс тус газрын зориулалтыг 2013 онд Ногоон байгууламж болгож өөрчилсөн бөгөөд энэ үед тухайн компани газар дээрээ юу ч хийгээгүй буюу хөрөнгө зарцуулаагүй байсан. Эзэмшсэнээсээ хойш таван жил зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үг. 2013-2018 онд Ногоон байгууламжийн зориулалтаар эзэмшсэн ч мөн л юу ч хийгээгүй.

2020 онд Ж.Батбаясгалан дарга байхдаа газрын зөвшөөрлийг нь цуцалсан. 

Шүүх энэ алдаан дээр нь дээр дөрөөлж шийдвэрээ гаргасан бөгөөд ингэхдээ газрын зөвшөөрлийг “Усан парк” гэдэг агуулгаар авч үзэж, "Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны а-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар “усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам” батлагдсан.

Журмын 2.4-т улс ардын аж ахуйд онц ач холбогдолтой мега төслийн байгууламж барих, үерийн хамгаалалт, тохируулгын далан боомтүерийн ус хуримтлуулах нөөцлүүр зэрэг усны барилга байгууламж болон зам, гүүр, усан зогсоол, ус, цахилгаан, дулаан дамжуулах шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн байгууламж бүхий газарт онцгой хамгаалалтын бүс тогтоохгүй гэж заасан нь “Эм энд Жи” констракшны эзэмшлийн газарт хамаарахгүй байна" гэж дүгнэсэн байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Усан паркийг голоосоо ангид байх ямар ч боломжгүй гэж үзээд усан цахилгаан станц, гүүрийн байгууламжтай адилтгажээ. Гэтэл орон сууц бол усан парк биш.

Ийм байхад барилгын ажил эхлүүлж, улмаар иргэдээс захиалга аван хөрөнгө татаж эхэлсэн нь хуудуутай буюу байгаль орчны үнэлгээ хийлгэлгүй ажил эхлүүлсэн үйлдэлдээ хариуцлага хүлээхэд хүрвэл бамбай болгож ашиглах зорилготой байсан нь одоо харагдаж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна