Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Хангай хотхоны 513 дугаар байрны таван давхарт гал гарч байна гэсэн дуудлага Нийслэлийн Онцгой Байдлын Газар (НОБГ)-т иржээ.
Тус дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн хүрэлцэн очиход нэр бүхий иргэний байранд ахуйн газ дэлбэрсэн байсныг шалгаж байгаа аж.
Шалгалтаар тодруулахад тус байранд тог тасарч ахуйн хэрэглээндээ газын плитка ашиглаж байгаад цахилгаан плиткан дээрээ орхижээ. Тог тасрах үеэр цахилгаан плитка залгаатай байсныг хэн ч анзаараагүй байна. Ийнхүү газ дэлбэрэн гал гарч, золоор хүний амь нас эрстээгүй гэв.
Өнгөрсөн долоо хоногт Налайх дүүрэгт байрлах нэгэн айлын хийн баллон дэлбэрсний улмаас гэртээ байсан хоёр хүү хүндээр түлэгдсэн харамсалтай хэрэг гарсан. Түлэгдсэн хоёр хүүхэд одоогоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн түлэнхийн тасгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн, эмчлүүлж байгаа.
Ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хийн баллоныг зөв хэрэглээгүйн улмаас аюулын эх үүсвэр болдог. Хийн баллоныг буруу тээвэрлэж, хэрэглэж, хадгалснаас дэлбэрч эрүүл мэнд, эд хөрөнгө, улмаар амь насаараа хохирч үлддэг.
ЗӨВЛӨМЖ:
Эх сурвалж: Нийслэлийн Онцгой Байдлын Газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.47.21
Цахилгаан плитка хэрэглээч оркуудаа.
Хариулах