Пап ламын айлчлалтай холбогдуулан 9-12 цаг хүртэл зам хаана

Х.Есү
2023/09/01

Өнөөдөр Пап ламын айлчлалтай холбогдуулан 9-12 цаг хүртэл зам хаана.

Гэгээн ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад Төрийн айлчлал хийхтэй холбогдуулан 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 09:00-12:00 цагийн хооронд “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас зорчих үед “Чингисийн өргөн чөлөө”, “Энхтайваны өргөн чөлөө”, “Олипийн гудамж, “Манлайбаатарын гудамж”, “Наадамчдын гудамж” орчмын замыг хэсэгчлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаа /богино/-гаар нэг удаа хязгаарлах тул иргэд та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримталж, зохицуулагчийн дохиог мөрдлөг болгох, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандах, тухайн замаар зорчихгүй бусад замыг сонгож стресс бухимдалгүй хөдөлгөөнд оролцохыг зөвлье.

Эх сурвалж: ЦЕГ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна