Монголын нэр нөлөө бүхий хүмүүс үгсэн хуйвалдаж, гадаадын анхны хөрөнгө оруулагч Арман Бодуэны /Armand Beadoine/ бүх хөрөнгийг хууль бусаар булаасан эрүүгийн онц ноцтой хэрэг хийгээд түүний учир битүүлэг үхлийн түүхийг ЦУВРАЛААР хүргэж байна.
Хуулийг 20 гаруй жил завхруулж, үнэнийг төөрөлдүүлсэн энэ хэрэг өдгөө хуулийн байгууллагад шалгагдаж, илрэхэд ойртоод байгаа юм.
МОНГОЛЧУУД УРЬЖ АВЧИРСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧАА ХОХИРООСОН НЬ БУЮУ “БАРМАШ” ХХК-ИЙН ЛУЙВАР
Гаднын хөрөнгө оруулагчид харь улсад хөрөнгө оруулахдаа тухайн орон нутгийн иргэдийг түшдэг нь ёс. Арманд Бодуэн ч энэ жишгээр явсан бөгөөд Монголд ирэхэд зуучилсан Бизнесийн хөгжлийн агентлагт ажиллаж байсан Ч.Хажидсүрэн гэгч эмэгтэйг хамжигчаараа авсан байдаг.
Улмаар социализмын үеэс Монголын хүнд машин, механизмын засвар үйлчилгээг хариуцаж ирсэн Барилгын машин механизмын завод буюу одоогийн “Бармаш” ХХК-ийг Арманд Бодуэн өөрийн 100 хувийн эзэмшлийн “Голден тайгер” корпорациараа 1997 онд 200 сая төгрөгөөр худалдаж авчээ. Ингэхдээ оруулсан хөрөнгөндөө дүйцэх 1,000,000 /нэг сая ширхэг/ хувьцаа гаргаж, тухайн үед үйлчилж байсан хуулийн заалтад нийцүүлэхийн тулд /Нэг субъектын хувь эзэмшил 20 хувиас дээш гарч болохгүй хууль үйлчилж байв. Төрөөс хөрөнгийн зах зээлд олон нийтийн оролцоог хангахын тулд ингэж хуульчилсан бололтой/ өөрийгөө оролцуулаад таван хүний нэр дээр хуваан бүртгүүлсэн байна.
Тодруулбал, төрсөн хүү Гэри Бодуэн, найз Жон Херберт, монгол хамтрагч Ч.Хажидсүрэн, түүний нөхөр Г.Ганбаатар нарын нэр дээр тус бүр 200,000 ширхэг хувьцаа бичүүлсэн аж. Энэ бол хуульд нийцүүлэх л зорилготой байсан болохоос хөрөнгө мөнгө бүгд Арманд Бодуэний 100 хувийн эзэмшлийн “Голден тайгер” корпорациас гарчээ /Эрх бүхий байгууллагад гаргасан үнэт цаас гаргах хүсэлт, хөндлөнгийн байгууллагын дүгнэлтээр нотлогддог/.
Ч.Хажидсүрэн
Өөрөө мөнгийг нь гаргасан хүн л хувьцаагаа итгэлтэй хүний нэр дээр бүртгүүлэхийг боддог. Хөрөнгөөрөө нийлсэн бол заавал итгэлтэй хүн байх шаардлагагүй. Тиймээс ч А.Бодуэн австрали найз Жон Хэрберт, төрсөн хүү Гэри Бодуэн, монгол хамжаа Ч.Хажидсүрэн нарыг авч, Г.Ганбаатарыг Ч.Хажидсүрэнгийн нөхөр учир итгэлтэй хэмээн сонгосон байдаг. Түүнээс бусдаар Ч.Хажидсүрэн, Г.Ганбаатар, Жон Херберт, Гэри Бодуэн нар хөрөнгийн ямар ч оролцоогүй бөгөөд энэ нь А.Бодуэнийг нас барсны дараа Жон Херберт ямар ч асуудалгүй нутаг буцсан, төрсөн хүү Гэри Бодуэн Монголд компанийн хувьцаа эзэмшсэн гэдгээ огт мэдээгүй өдий хүрснээс харагддаг.
Г.Ганбаатар
Ингээд компанийн үйл ажиллагаа жигдэрч, байтал 1999 оны долдугаар сарын 5-ны Арманд Бодуэн гэртээ нас барсан байдалтай олдоно. Чухам энэ үеэс Ч.Хажидсүрэн, Г.Ганбаатар нарт “Бармаш” ХК-д эзэн суух бодол төрж, энэ атгаг санаагаа нарийн тооцоотойгоор хэрэгжүүлсэн юм. А.Бодуэн Ч.Хажидсүрэнг тоож, эр нөхөр, ар гэрийг нь хүртэл “өөд нь татахдаа” нь хожим өөрийнх нь өмч хөрөнгийг нь луйвардаж, ард үлдсэн гэргий, дөрвөн өнчин хүүхдийг нь насаар нь ядуу тарчиг амьдруулах цэвдэг сэтгэлтэн гэдгийг таньж мэдээгүй юм.
БАРИМТ ӨӨРӨӨ ЯРЬДАГ
20 жилийн өмнө эхэлсэн луйврыг харсан юм шиг бичих боломжгүй. Гэхдээ олж цуглуулж чадвал баримт өөрөө ярьдаг билээ. Арманд Бодуэн нас барснаар өв залгамжлалын асуудал зүй ёсоор гарч ирлээ. Ном журмаараа бол “Бармаш” ХК-ийн 200,000 ширхэг хувьцаа хүү Гэри Бодуэнд, А.Бодуэний эзэмшлийн 200,000 ширхэг хувьцаа эхнэр Рүсмини Сусиловатид нь шилжих ёстой. Гэвч тэдэнд мэдэгдчих юм бол өөрсдөө огт хөрөнгө гаргаагүй тул юу ч үгүй хоосон хоцорч, “Бармаш” ХК 100 хувь “Голден тайгер” корпораци, Гэри Бодуэний мэдэлд очно. Ингээд гэр бүлийн хоёр энэ асуудлыг хэрхэн шийдэхээ бодож, хэн хүний санаанаас гарахааргүй аргаар гүйцэтгэсэн болохыг баримтад түшиглэн өгүүлье.
Ч.Хажидсүрэн, Г.Ганбаатар юуны түрүүнд А.Бодуэнийг нас барснаас гуравхан сарын дараа эзэмшилд байсан, СБД-ийн I хороо, С-61 дүгээр байрны 30 тоот хаягт байрлалтай 32 м2 орон сууцыг түүний бэлэвсэн гэргий, тухайн үед Индонезийн иргэншилтэй байсан Рүсмини Сусиловатид хууль бусаар шилжүүлжээ. Өв залгамжлах эрхийн гэрчилгээг Нийслэлийн Нотариатын VII конторын нотарариатч, өдгөө Монгол Улсын гавьяат хуульч болсон Ц.Цэрэнжээ үйлдсэн байна.
Ингэхдээ өв залгамжлагчийг өөрийг нь байлцуулалгүйгээр, эх хувилбар үгүй байхад зөвхөн пасспортын хуулбар, итгэмжлэх гэх баталгаагүй баримтаар хийгээд өгчихсөн байдаг.
Рүсмини Сусиловати нөхрийгөө амьд сэрүүн ахуйд Монголд нэг л удаа ирж байсан бөгөөд тухайн үед онгоцны тийз, бас бус зүйлд пасспорт нь хэрэг болж, хуулбар нь ямар нэгэн байдлаар Ч.Хажидсүрэнд үлдсэн, эс бөгөөс олж авснаас зайлахгүй. Ямартай ч Ц.Цэрэнжээ өв залгамжлах эрхийн гэрчилгээг бичиж байхад Рүсмини Сусиловати хажууд нь байгаагүй, энэ талаар огт мэдээгүй нь баттай.
Ч.Хажидсүрэн, Г.Ганбаатар нар Арманд Бодуэний хөрөнгөнөөс эхний хулгайгаа ингэж хийж, цаашид “Бармаш” ХК-ийг хулгайлах зорилгодоо хүрэхэд ашиглах барьцтай болжээ. Тэд уг байрыг хэрхэн ашигласан болохыг дараагийн цувралаас уншаарай. Энэ байр хожим “Бармаш” ХК-ий луйварт биечлэн оролцсон, одоогийн нэр бүхий улстөрчийн эзэмшилд очих болно...
Үргэлжлэл бий...
Өмнөх нийтлэлийг https://zuv.mn/yv5 холбоосоор орж уншина уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.117.60
Аймшиг.
Хариулах202.126.89.53
Бумбаяр заан батзориг зааны гэр бүлийнхэн яармагт том том ыарилга барьж мөнгөөр ч харин сайн туйлж байгаа даа. (' яг одоо жапанд гэр бүлээрээ жаргаж яваа харагпана
Хариулах139.5.217.77
Монголд яг шудрага хөдөлмөрөөр баяжсан хүн алга баына шүү. Дан хулгай. Женко даомал хуучны хулгайн эд гадшаш зөөсөн ммиэсийнхэн денезоварын өндөг. Сү батболд тарваны арьсны кондобанд бусад нь өмч хувьчлал гэж эсвэл үзэгниы үзүүрээх уурххй чааж
Хариулах202.9.47.5
Хүний эд хөрөнгөөр баяжсан хүн сүгнүүд байна ш тээ.
Хариулах66.181.188.121
Пээ ямар бузарын шуналтангууд вээ ёстои үилиин үр нь удахгүи ирнээ
Хариулах202.126.88.145
Бурхан минь үйлийн үр гэж юм байдагшдээ
Хариулах