С.Бямбацогт: Бүх аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбоно

Zuv.mn
2023/09/01

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, "Шинэ сэргэлтийн таван тойрог" болон "Боловсролын багц хуулийн талаар хэлэлцэж дараах шийдвэрүүдийг гаргалаа. 

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийн хүрээнд бүх аймгийн төвүүдийг өөр хооронд нь холбоно.

Мөн хилийн боомтуудыг холбох авто замын таван босоо коридортой болно. Тухайлбал, одоогоор Алтанбулаг-Замын-Үүд, баруун босоо чиглэлд Булган-Цагааннуур чиглэлийн авто замын хоёр коридортой байна. Тэгвэл энэ төслийн хүрээнд Бага Илэнх-Шивээхүрэн, Бургастай-Арцсуурь, Эрээнцав-Бичигт гэсэн авто замын гурван коридор нэмж барина. Мөн хэвтээ чиглэлд Цагааннуур-Сүмбэр-Цагааннуур-Ульхан боомтыг холбосон хэвтээ чиглэлийн хоёр коридортой болно” гэлээ.   

М. Сийлэн




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.21
    2023/09/02

    Зөвхөн японы барилгын компаниар хөдөө орон нутгийн замуудыг бариулаа.

    Хариулах