Пап Францис: Монгол орны уудам тал нутгийг ивээгч мөнх хөх тэнгэр Та бидний ирээдүйн дотно нөхөрлөлийг бадраах болтугай

Х.Батсайхан
2023/09/02

Дэлхийн бүх католик шашинтны тэргүүн, пап Францис Монгол Улсад үлдээх дурсгалын дэвтэрт “Энх тайвны мөргөлч би өнө эртний баялаг түүх, уламжлалтай, орчин цагийн энэхүү Улсад итгэл найдварыг бататгах учрал, нөхөрлөлийн чин сэтгэл өвөрлөн айлчлан зочилж байгаадаа баяртай байна. Монгол орны уудам тал нутгийг ивээгч мөнх хөх тэнгэр Та бидний ирээдүйн дотно нөхөрлөлийг бадраах болтугай” гэж бичжээ.


"Pellegrino di pace in questo Paese giovane e antico, moderno e ricco di tradizione, sono onorato di percorrere le vie dell’incontro e dell’amicizia, che generano speranza. Il grande cielo terso, che abbraccia la terra mongola, rischiari nuovi sentieri di fraternità".

Тэрбээр мөн Монголын ард түмэнд хандаж хэлсэн үгэндээ 

-Мөнх хөх тэнгэрээ Монгол гэрийнхээ тооноор хардаг, дээшээ хараатай Монгол хүн та бүхэн уужим тал нутагтаа эрх чөлөөтэй байж, өглөөний нарыг амгалан харж, алсыг ширтэж ажигладаг агуу ухаантай тэнгэрээс ивээгдсэн түмэн. Тэнгэр шигээ бай…

-Та бүхний өвөг дээдэс, эзэн хаад хараа дээгүүр байж, өргөн уудмыг тогтон, тольдон байхыг сургасан билээ...

-Оюун санаа, сүсэг бишрэлийн торгон мэрэмж, танай соёлын эд эс бүхэнд гүн гүнзгий шингэсэн учир Монгол Улс шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг байх нь аргагүй юм...

-Монгол Улс хүний эрхийг дээдлэх, ардчилал, энх тайвныг цогцлоохын төлөөх хүчин чармайлтаараа Ази тивийн цээжнээ төдийгүй олон улсад чухал үүрэг гүйцэтгэж байна...

-Зөрчил мөргөлдөөнд нэрвэгдээд байгаа энэ дэлхийг тэнгэр ивээж, Монголын их амар амгалан цогцолж, алив зөрчил тэмцэл үгүй болж байсан цаг шиг олон улсын хууль эрхзүйн хэм хэмжээг хүндэтгэн дээдлэх болтугай!

-Арвин баялаг түүхтэй, тэнгэрт ивээгдсэн энэ улс орноос Дээд тэнгэр амар амгаланг соёрхон бэлэглэхийг хүсэн, бүгд хамтдаа хичээнгүйлэн зүтгэцгээе!

Байгаль орчныг хайрлах та бүхний сэцэн ухаан явцуу ашиг сонирхлоос татгалзаж, ирээдүй хойч үедээ газар нутгаа үржил шимт, онгон төрхөөр нь хадгалан үлдээх хүсэлтэй хэн бүхэнд үлгэр дуурайл болж байна... хэмээсэн юм. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна