Өчигдөр цахим орчинд цэцэрлэгийн багшийг зодож буй бичлэг тархсан. Уг бичлэг нь Монгол улсад болсон үйл явдал биш гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
ЦЕГ: "Дээрх бичлэг нь 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Малайз Улс дахь хүүхэд асрах төвд 4 настай хүүг сурган хүмүүжүүлэгч багш нь зодож байгаа дүрс бичлэг CCTV дэх камерт өртсөн байна. Асран хамгаалагч нь тус бичлэгийг үзэж, улмаар хүүхэд асрах төвийн 2 багшийн биед халдсан үйл явдал болсон байна.
Уг бичлэг нь манай улсад болсон үйл явдал мэтээр цахим орчинд нийтлэгджээ.
Иймд Та бүхэн цахим сүлжээнд зураг, бичлэг нийтлэхдээ эх сурвалжийг дурдаж, олон нийтэд ташаа мэдээлэл түгээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна