Цэцэрлэгийн багш хоёр настай хүүхэд зодсон гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

Х.Есү
2023/09/05

Цахим орчинд " Дүүгийн минь хоёрхон настай хүүхдийг цэцэрлэгийн багш нь болтол зодчихоод багш нь санаандгүй чанга барьсан гээд байх юм" гэх утга бүхий бичвэр болон зураг цацагджээ. 

Уг асуудлаар ЦЕГ-аас тодруулахад: "Дээрх мэдээлэл нь цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байна. СХДЦГ-ын I хэлтсээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхэд шалгалтын ажиллагаа явуулахаар холбогдох ажиллагааг эхлүүлээд байна" гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.216.241
    2023/09/05

    хүүхдийг зодсон л байна. камераар харах ч шаардлаггүй. тэгээд камерт нь зодож байгаа нь харагдсан л байна шдээ. манай улсад хүүхэд зодож болно харинтом хүн зодож болохгүй юм шиг байна. хэрэв том хүн ингэтлээ зодуулсан бол гэмт хэргийн чанартай болж эрүү үүснэ биздээ хөдөөний авгайчууд их муухай ааштай.өөрийн хэдэн өлөн хүүхдүүдээ зоддог шиг боддог бололтой.

    Хариулах