Хууль бусаар 112 тарвага агнасан зөрчлийг илрүүлжээ

Х.Есү
2023/09/05

Экологийн цагдаагийн албанаас тарваган тахал, хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтын ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлж ажилласнаар дараах зөрчлүүдийг илрүүлэн, цаашид үүсэх ноцтой үр дагавраас сэргийлж, холбогдох арга хэмжээг авчээ.

Тодруулбал, 

  • Завхан аймгийн Их-Уул сум 6ш,
  • Өвөрхангай аймгийн Уянга сум 2ш,
  • Баянхонгор Эрдэнэцогт сум 10ш,
  • Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум 38ш,
  • Ховд аймгийн Алтай сум 12ш,  
  • Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум 16ш,
  • Булган аймаг 1ш,
  • Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 2ш,
  • УБ-ын Баруунтуруун шалган нэвтрүүлэх цэгээр 2ш,
  • Эмээлт  дахь шалган нэвтрүүлэх цэгээр 12ш нойтон тарваганы мах, мөн лаазалсан тарваганы мах 11ш, нийт 112 ширхэг тарвага хууль бусаар агнасан, тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн шалгаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна