Амьдрал үхэл зэрэгцэн оршдог Гуатемалагийн ТҮРЭЭСИЙН оршуулгын газар

2021/03/15

Манай улсад үхэгсдийг үдэх эртний уламжлал хүндэтгэлийн ёсон бий. Хайрт нөхрөө үүрд үдэн, түүнийг оршуулан ёслооно гэдэг бол хамгийн хүндтэй үйлийн нэгэн билээ.  Нас барагсдын оршуулах ёс нь газар авах, талийгаачийн шарилыг гэр орондоо байрлуулан уй хийх, талийгаачийг хөдөөлүүлэх, гашуу тайлах зэрэг үндсэн хэсгээс бүрэлддэг.

Remains: The decomposed body of a baby wrapped in the blanket and baby grow they were buried in lies inside a tiny coffin, which has been opened by Guatemala City cemetery staff because the child's impoverished parents can't afford the $24 grave rent 

Тэгвэл Төв Америкийн Гуатемалад хайртай дотнын нэгэн нь нас барахад оршуулгын газарт жил бүр орчуулагдсаны түрээсийн төлбөр төлж, уг төлбөрөө төлж чадахгүйд хүрвэл шарилыг ухан гаргаж нийтийн оршуулга нэртэй хогийн цэгийн хажууд хаядаг гэвэл та итгэх үү?


Exhume: Cemetery workers use sledgehammers to break into coffins removed from tombs. Photographer Saul Martinez told MailOnline: 'For the workers, it is their job. They do this early in the morning and during the day they have to help with the burials'

Гуатемалагийн хамгийн том хоёр оршуулгын газар ачааллаа дийлэхгүйд хүрч, талийгаачдын төрөл төрөгсөд тусгай төлбөр төлсөн тохиолдолд л дотнын хүмүүсээ оршуулах боломжтой болжээ. Түрээсийн төлбөрөө төлж чадахгүйд хүрч, хугацаа хэтэрвэл шарилыг ухаж гаргаад нийтийн оршуулгын газарт хаях шаардлагатай болдог байна.

Гуатемалагийн төв оршуулгын газарт үхэл амьдрал зэрэгцэн оршиж буйг энэхүү оршуулгын газрын ажилчин булшнаас нь хөөж гаргасан шарилтайгаа зэрэгцэн суугаагаас харж болно. 

Grief: Maria Gomez received the remains of her son, who died  in 1983. He was exhumed and moved to a cemetery closer to her home

Хүчирхийлэл, ядуурал, алан хядлагын эх орон Гуатемалад оршуулгын газруудын хомстол үүсэж, энэ мэт асуудал нэгэн хэвийн явдал мэт болоод байна. 

'Final resting place': A cemetery worker holds the body of a baby in his arms after it was pulled from its tomb in the cemetery in Guatemala. This baby's corpse will be dumped along with thousands of others in an unmarked mass grave next to the city's rubbish dump

Оршуулгын газрын ажилчид аль хэдийн үхэл зовлонд дөжирчихсөн гэжээ. Нас барсан хүмүүсийн ар гэрийнхэн эхний 6 жил оршуулгын газрын түрээсэнд 25 ам.доллар төлөх ёстой байдаг. Үүний дараагийн 4 жилийн төлбөр нь 23 ам.доллар. Их мөнгө биш мэт санагдаж болох ч наад захын хэрэгцээ болох хоол хүнсээ ч худалдан авах чадваргүй хямдралд өртсөн Гуатемалагийн иргэдэд энэ нь маш том санхүүгийн дарамт болдог байна. 


Эмзэг бүлгийн ядарсан иргэд л нийтийн оршуулгын газраар үйлчлүүлдэг. Тэдэнд 4 жил тутам түрээсийн төлбөр төлөх боломж байхгүй нь ойлгомжтой. Эсрэгээрээ чинээлэг хүмүүс тусдаа оршуулгын газартай бөгөөд тэнд төлөх түрээс эднийхээс өндөр байдаг ч санхүүгийн боломжтой хүмүүсийн хувьд энэ нь төдийлөн асуудал биш юм. 

Dumping ground: This mass grave - the final resting place for Guatemala's poor - is located on the edge of the capital's main rubbish tip

Гуатемалагийн ядуусын үүрд амгалан нойрсох газар болсон нийтийн оршуулгын газрын бодит байдал

Shame: 'The world aid community needs to pay urgent attention to the seriousness of the situation of extreme poverty and gross inequality in Guatemala, and take action,' Mr Oxlaj demanded

Оршуулгын газрын ажилчид жилд 2 удаа төрөл төрөгсөд нь түрээсийн төлбөрийг барагдуулаагүй үхэгсдийн шарилыг ухан гаргадаг. Ингэхдээ жил бүр 3600 шарил ухан гаргадаг бөгөөд тэдгээрийн 1500 нь хүүхдийн шарил байдаг гэсэн статистик баримт байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.34
    2021/03/19

    Шатааж булж болдгүй юм байх даа газар тийм хомс юм байх даа

    Хариулах
  • 66.181.187.39
    2021/03/15

    заваан юм бөөн өмхий үнэр танар халдварт өртөх гаүар бна

    Хариулах