ГАЗА хотын ИРГЭД: Б.Нетаньяху, бид нүүхгүй

Zuv.mn
2 цаг 18 минутын өмнө

Израиль улс Газа хотын зарим бүсийг ХАМАС-ын түшиц газар хэмээн үзэж, хуурай замын цэрэг оруулахаар бэлтгэж байгаа бөгөөд тухайн бүсээс энгийн иргэдийг нүүхийг уриалж буй. Тэгвэл Газа хотын иргэд Б.Нетаньяхугийн уриалгыг хүлээж авахаас татгалзаж байгаа талаар ВВС мэдээллээ.

 Б.Нетаньяху шийдвэрлэх дайралтын өмнө 100,000 хүн нүүн шилжсэн гэж мэдэгдсэн ч цаана нь нэг сая гаруй хүн нүүлгүй үлдсэн хэвээр бөгөөд нүүхээс татгалзсаар байгаа аж.

Газа хот дахь ВВС агентлагийн ажилтанд нэгэ иргэн “ХАМАС-тай л учраа ол. Бид ямар ч хамаагүй. Биднийг алсан ч эндээс явахгүй. Яагаад гэвэл энэ бидний газар нутаг” хэмээн ярьжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна