10 сартай нярайг хөнөөсөн этгээдэд 14 жилийн хорих ял оноож, хохирогчийн ар гэрт 250 сая 800 мянган төгрөгийг олгуулахаар шийдвэрлэжээ

Т.Отгонсувд
2 цаг 31 минутын өмнө

Өнгөрсөн хоёрдугаар сарын 2-3-нд шилжих шөнө 10 сартай хүүхдийг "Их уйллаа" гэх шалтгаанаар хутгалж хөнөөсөн хэрэг гарчээ. 

Тодруулбал, Иргэн П хоёрдугаар сарын 2-3-нд шилжих шөнө найзындаа очиж эхнэр болон найзуудтайгаа согтууруулах ундаа хэрэглэжээ. Согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ П нь тус айлын 10 сартай хүүхэд У-г их уйллаа гэх шалтгаанаар цээжин тус газар нь хоёр удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн байна.

Прокуророос түүнд 25 жилийн хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр төлөвлөж, шүүхэд саналаа хүргүүлсэн ч шүүхээс 14 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргажээ. Тиймээс амь хохирогчийн ар гэрийнхэн уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдаж, шүүх хурал өчигдөр болсон. 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.П…д холбогдох эрүүгийн хэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэн, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг хэвээр үлдээж, харин анхан шатны шүүх сэтгэцэд учирсан хохиролд 60,706,800 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг өөрчлөн, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-т “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.У болон У.Е тус бүрт сэтгэцэд учирсан хохирлыг 250,800,000 төгрөгөөр тооцож шүүгдэгч Л.П…ээс гаргуулахаар шийдвэрлэжээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.33
    33 минутын өмнө

    Mongoliun shuugchid notstoi hargis heregtend mash enhiilen hair zarlaj handdag shuudee !

    Хариулах
  • 202.55.188.36
    1 цагийн өмнө

    Арай ч дээ доод тал нь 30 жил байж болох хамгийн чанга дэглэмтэй шоронд нь

    Хариулах