Хууль бус алт олборлож байсныг таслан зогсоолоо

Г.Хоролмаа
1 цаг 20 минутын өмнө

Экологийн цагдаагийн алба хаагчид Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэрт байрлах "Бага өлөнт" гэх газарт нэр бүхий гурван иргэн экскаватор, алт угаах төхөөрөмж ашиглан хууль бусаар олборлолт явуулж байсныг илрүүлэн  харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Мөн зөвшөөрөлгүйгээр “Бэрлэгийн цагаан тохой” гэх газарт нэвтэрсэн хоёр экскаватор, хоёр ачааны машин, нэг сууцны зориулалттай чиргүүл бүхий иргэдийг албадан буцаах арга хэмжээ авчээ.

Энэ хүрээнд БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас энэ оны есдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хяналт шалгалт зохион байгуулан ажиллаж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна