ОХУ-ын 19 ширхэг дрон Польшийн агаарын хилийг зөрчиж, Засгийн газар нь шуурхай хуралдсан талаар бид өчигдөр мэдээлсэн билээ. Тэгвэл ОХУ энэ асуудалд албан ёсоор тайлбар өгчээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэлдээ “Өдөөн хатгасан гэдэг мэдээлэл өдөр болгон шахуу гарч байгаа боловч Европын холбоо болон УАЦЭ энэ асуудлаар бодитой маргаан огт өрнүүлдэггүйг анзаараарай. Д.Тускийн ОХУ-ынх гээд байгаа тэр дронууд Польшид Украинаас орж очсон. Улсынх нь агаарын орон зайг зөрчсөн асуудлаар манай эрх баригчидтай холбоо тогтоох, тодорхой тайлбар авах хүсэлтийг Польшийн тал гаргаагүй, Кремль ийм хүсэлт одоогоор хүлээж аваагүй байна” гэж онцолжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна