Гавьяат дасгалжуулагч С.Тулга “Сэлбэ 20 минутын хот”-ын түншлэл хариуцсан менежерээр ажиллана

Х.Есү
1 цаг 25 минутын өмнө

Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч С.Тулга “Сэлбэ 20 минутын хот”-ын түншлэл хариуцсан менежерээр ажиллахаар болжээ.

Тэрбээр бизнесийг спорттой хослуулан хөгжүүлэх зорилт дэвшүүлж,  “Сэлбэ 20 минутын хот"-ын сургуульд спортын менежментийн шинэ жишиг тогтоохын зэрэгцээ орчин үеийн сагсан бөмбөгийн талбай, хүүхэд залуус чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх спорт, соёлын орчныг бүрдүүлэн ажиллахыг зорьж байгаа аж. 

Сэлбэ 20 минутын хотод  дэлхийд алдартай “Мэдисон Сквер Гарден”-тай дүйцэхүйц спортын орчин үеийн аренаг төр хувийн хэвшлийн түншлэлээр барина. Уг төслийн спорт–бизнесийн түншлэлийг С.Тулга хариуцан ажиллах юм. 

Ташрамд, С.Тулга нь Орос, Солонгос, Хятад, Казахстан, Узбекистан, АНУ зэрэг олон оронд тэмцээнд оролцож байсан туршлагатай. Түүнд Хятад, Узбекистан зэрэг орноос өндөр цалин, боломж санал болгож байсан ч Монголынхоо ирээдүйд хувь нэмрээ оруулахыг сонгож, эх орондоо үлдсэн нэгэн юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 61.8.153.170
    17 минутын өмнө

    yostoi goy shahinma mongold yag mergelin humust n ajil oldohgui neg im bolowsrol bhgui zuger l neg mu alia salbaidai nart ajil oldd bhin kkk sagaan bumbugig samaraan odo jinhene samraana da nad sarmagchin chin

    Хариулах
  • 202.21.106.150
    0 минутын өмнө

    Haha

    Хариулах