АШУҮИС-ийн Эмнэлзүйн молекул оношлогооны төв шүлсэнд SARS-CoV-2-ыг илрүүлэх шинжилгээний шинэ ПГУ оношлуурыг хэрэглээнд өчигдрөөс нэвтрүүлж эхэллээ.
Уг оношлуурыг бүтээх ажил 2020 оны арванхоёрдугаар сард эхэлсэн бөгөөд эрдэмтдийн багийн үйл ажиллагааг дэмжиж хэрэглээнд нэвтрүүлэх ажилд салбарын яам санаачлагатай байсан гэдгийг нээлтийн үед АШУҮИС-ийн эрдэмтдийн төлөөлөл тодотгож байв. Олон салбарын хамтын ажиллагааны үр дүнд бий болсон инновац, технологийн нээлт энэхүү оношлуур юм.
Эрүүл мэндийн яамнаас албан ёсоор зөвшөөрөл олгож хэрэглээнд ийнхүү нэвтрүүлж байна. Таван удаагийн шалгуур давж хэрэглээнд нэвтэрч байгаа энэхүү оношлуур нь коронавирусыг илрүүлэхэд цаг хугацаа хэмнэсэн бүтээл болсон гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв. АШУҮИС нь Ковид19-ийн чиглэлээр 6 судалгаа хийж буй. Мөн Эмнэлзүйн молекул оношлогооны чиглэлд анхаарч ажилласан ба 288 сая төгрөгийн санхүүжилтээр лаборатори байгуулсан аж.
Лабораторийн үйл ажиллагаа өнөөдөр ийнхүү эхлэж байна.Энэ нь био аюулгүй байдлын хоёрдугаар зэргийн лаборатори ба вирусийн гаралтай бүхий л өвчнийг молекулын түвшинд оношлох анхны лаборатори гэнэ. Коронвирусыг шүлсэнд илрүүлэх шинжилгээний хариу нь 3-5 цагийн дотор хариу нь гарна. Ийнхүү хугацааг хэмнэхээс гадна төлбөрийн хувьд хамарнаас авдаг ПСР шинжилгээнээс даруй 3 дахин хямд өртөгтэй аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.24.49
Zavaarsan zuil b na lee ! PCR ni hamaagui deer zewerhen yum bilee !
Хариулах