ТОДРУУЛГА Б.Нандинцэцэг: Миний хань сэхээнд, үхэл амьдралын заагт байна

2021/04/03

Олимпийн аварга Н.Түвшинбаяр өөрийн багын найз Монгол Улсын Өсөx идэр начин Э.Энхбатын зодож, хүнд бэртэл үзүүлсэн бөгөөд одоо эрэн сурвалжлагдаж байгаа юм байна. Уг мэдээллийг Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг өнгөрсөн шөнө өөрийн фейсбүүк хуудсандаа оруулжээ. 

Түүний мэдээлж буйгаар Э.Энхбат одоо ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт биеийн байдал маш хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. 

Хэргийн талаар Э.Энхбатын гэргий Б.Нандинцэцэгээс тодруулахад "Н.Түвшинбаяр миний ханийг хэрцгийгээр зодож гэмтээлээ. Хань минь тархиндаа маш хүнд гэмтэл авч, тоолж баршгүй олон оёдол тавиулсан. Одоо ч гэсэн сэхээн амьдруулахад эмчлүүлж байна. Эмчилж буй эмч нар цаашид босож ирэх эсэхийг нь ч хэлж чадахгүй байна" гэлээ

Цагдаагийн газраас тодруулахад Н.Түвшинбаяр нь өөрийн бүртгэлтэй хаяг дээрээ байхгүй байгаа бөгөөд одоогоор түүнийг эрэн сурвалжилж байна гэлээ.

Бид энэ талаар дахин сурвалжлах болно.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.18.15
    2021/04/05

    Нам дагаж мөнгөтэй болж хүнээ алдсан бна даа новш юм аа нээрэн хэлэх ч үг алга. Нийлдэг хүн нь Аса Жэнко 2 болохоор аргагүй юм уу даа

    Хариулах
  • 202.126.89.101
    2021/04/03

    Ontsgui er yum daa

    Хариулах
  • 202.9.46.83
    2021/04/03

    Төр ,түмний хайр даахгүй ийм усан тэнэг Монголын олимпын хороог тэргүүлнэ гэж үү. Хэргээ хүлээгээд шоронд очиж хүч тамираараа гайхуулах болждээ. Хүнд эрдэм боловсрол, хүнлэг чанар үгүйлэгдэж буйн тод жишээ.

    Хариулах
  • 202.55.188.45
    2021/04/03

    Жeнког дагаж дальжигнаад байсан ийм этгээл байжээ

    Хариулах
  • 202.9.46.221
    2021/04/03

    Биеийн хүчээр амжилтад хүрсэн дурак Женко Баттулгын суганд орж их давилуун байна. Хайран сайхан хүнийг ийм зэрлэг балмадаар зодох гэж амьд л гараасай билээ , зэрлэг балмад Түвшинбаярыг нэн даруй баривчил тэр женкогийн Баянголд зочид буудалд хэвтэж байгаа биз. Яллагдагчаар татагдсан Баттулгыг энэ тэнэг Түвшинбаяр бариулахгүй гэж хэдэн бөхтөй очиж сүрийг үзүүлээд байсан одоо Женко хариу барих гэж хууль завхруулах байх

    Хариулах
  • 202.126.88.69
    2021/04/03

    Nziigaa iim boltol zodoh yosgui,chin setgeleesee uerhej yavaagui l uym bna daa

    Хариулах