Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байранд коронавируст халдварын тохиолдол илэрчээ.
Иймд УОК-ын Шуурхай штабаас зөвлөсний дагуу нислэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, шүүхийн Тамгын газрын ажилтан, албан хаагчид халдвар хамгааллын дэглэм сахиж, шинжилгээнд хамрагдах, биеийн байдлыг тандах болон ариутгал халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай болсон тул ирэх долоо хоногийн Даваагаас Пүрэв гараг хүртэл буюу дөрөвдүгээр сарын 5-8-ны хооронд шүүхийн үйл ажиллагааг түр зогсоож, шүүхийн байранд хөдөлгөөн нэвтрүүлэхгүй болсон тухайгаа мэдэгдлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна