ШУУРХАЙ: Н.Түвшинбаярт зодуулсан Э.Энхбат ухаангүй, биеийн байдал нь муу байна

Админ
2021/04/03

Монгол Улсын гавъяат тамирчин, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, тэрбээр  өчигдөр /2021.04.02/ ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвд Монгол Улсын начин Э.Энхбатыг зодож, ухаангүй болтол гэмтээсэн. Толгойдоо хүнд гэмтэл авсан Э.Энхбат ГССҮТ-д ухаангүй, биеийн байдал нь маш хүнд байгаа талаар эх сурвалжууд мэдээлж буй юм. 

Манай сурвалжлах баг тун удахгүй тус төвөөс мэдээллийг тодруулан хүргэхээр ажиллаж байна.

Харин Н.түвшинбаяр яг одоо Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст байцаалт өгч байгаа бөгөөд цагдаагийн алба хаагчид түүнийг өнөөдөр "Интермед" эмнэлгээс очиж баривчилжээ.

Тус хэргийн талаар Улсын начин Э.Энхбатын гэргий Б.Нандинцэцэг хэвлэлд хандан  "Миний хань одоо сэхээнд, биеийн байдал маш хүнд байна. Н.Түвшинбаяр миний ханийг хэрцгийгээр зодож гэмтээсэн. Хань минь тархиндаа маш хүнд гэмтэл авч, тоолж баршгүй олон оёдол тавиулсан" гэх мэдээллийг өгөөд байгаа юм.




Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.242.242.68
    2021/04/05

    Архи архи. Сайн ууцгаа бөхчүүд ээ.

    Хариулах
  • 202.179.26.252
    2021/04/05

    Mini Mongolin ard tumen uhaantai shuu yajich bsan Tuvshin bayarin buruutai uildel Enhbat bol jirin neg irgen Tuvshinbayar ni Olimpin horooni darga, olimpin avraga gedeg utgaaraa alban tushaal hergem zergee hamgaalj yos zuitei udirdlagin tuvshind bie ee avch yostoi bsan gevch tegj chadaagui aldaa gargasan sain bod haramsaltai bna mundag zaluu uuriguu namagt chidchih gej alban tushaal tiim ch amar ajil bishee tom hariutslaga baidag gedgiig oilgoh heregtei shdee.

    Хариулах
  • 202.9.46.244
    2021/04/03

    Хажууд нь байсан амьсгаанууд бүгд зугатсан уу

    Хариулах
  • 202.126.89.238
    2021/04/03

    Negen tsagt salj hagshigui zaigui har bagiin naizuud bsan bol Odoo bol hen heniigee uzen yadsan daisan boljee!

    Хариулах
  • 64.119.22.224
    2021/04/03

    Хурдан эдгэрээсэй

    Хариулах
  • 103.10.23.71
    2021/04/03

    Залуу үед минь буруу үлгэр дуурайлал үзүүлж буй энэ аварга од нэртнүүдэд зохих шийтгэл хариуцлагыг нь хүлээлгэх нь зүйтэй шүү.Тэгж байж залуучууд минь буруу зүйл хийсэн бол хариуцлага гэж байдаг юм байна гэдгийг ойлгох болно

    Хариулах
    • 202.179.26.252
      2021/04/05

      Үнэхээр тийм юм болчихлоо өндөр сахилга баттай байж гэмээж амьжилтанд хүрдэг гэсэн ч түүнийг ойлгох хүн маш ховор болсон байна хөнжлийн хирээр хөлөө жийгээрэй гэж сургадаг байсан энэ нь ухаарал маш их өгдөг байсан байна. Агсан бол архи битгий уу гэж ухаарж өөрийгөө хянах болгож байсан байна.

    • 202.55.188.94
      2021/04/04

      Zuv