Covid-19-ийн халдварын тоо огцом өссөнтэй холбоотойгоор 2021.3.15-ны өдрөөс эхлэн Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссоос шөнийн цагаар “хөл хорио” тогтоогоод байсан бөгөөд оройн 23.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл автозамын болон иргэдийн хөдөлгөөнд холбогдох байгууллагууд хяналт тавьж, орон сууц, гэр хорооллын бүсэд цагдаа нар хамгаалалтад гарч байсан юм.
Тэгвэл өнөөдөр УОК-оос “Улбар шар түвшинд шилжсэнтэй холбоотойгоор лоунж, караокэ, баарны үйл ажиллагааг хязгаарласан.
Тиймээс энэ хугацаанд 23:00-06:00 цаг хүртэл хөдөлгөөн хязгаарлахгүй. Нийслэлийн Засаг даргын өмнөх захирамж хүчингүй болсон.
Нэгэнт бар, ресторан 22:00 цаг хүртэл ажиллахгүй тул хатуу хөл хорио тогтоохгүй. Гэхдээ хязгаарлахгүй байгаа нь иргэд дураараа явна гэсэн үг биш. Эргүүл чиглэлийн дагуу ажиллана” гэсэн мэдээллийг өгсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна