Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 12235 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдварын 620 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 10218 боллоо. Сүүлийн 24 цагт 270 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 5649 болжээ. Шинээр бүртгэгдсэн 620 тохиолдол бүгд дотоодын халдвар байна. Үүний 503 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр нийслэлд өвчлөлийн тоо 8392 боллоо.
Сүүлийн 24 цагт аймаг орон нутагт 117 тохиолдол бүртгэгдсэн.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 54 настай нэг хүн нас барж, нийт 11 хүн халдварын улмаас нас баржээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.25.248
Ямар их аймаар юм бэ. Улаанбаатарт сая гаран хүн амьдардаг гэсэн биз дээ. Өвдсөн хүмүүс дахиж өвдөөд байдаг юм уу. Сүүлийн гараад байгаа тоонуудыг хооронд нь нэмбэл өвчлөөгүй хүмүүс цөөхөн үлдсэн юм биш үү. Үнэхээр түгшүүртэй юмаа
Хариулах66.181.161.117
Орон нутгийнхаа илэрсэн тоог аймаг аймагаар нь тодорой мэдээллээчээ. Нийт нь орон нутагт гэхээр ойлгомжгүй байна
Хариулах89.31.45.197
Шаана биз амралтын өдрөөр арай олон уу
Хариулах203.91.115.53
одоо яанаа та минь ээ корона дийлдэхээ болилоо
Хариулах